373 Хүмүүс яагаад Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаггүй вэ?

1 Би бүх зүйлийг бий болгосон, Би хүн төрөлхтнийг бүтээсэн, өнөөдөр Би хүмүүсийн дунд бууж ирсэн. Гэвч хүн Намайг няцааж, Надаас өшөө авдаг. Хүн дээр Миний хийдэг ажил түүнд ашиг тусгүй байдаг гэж үү? Би үнэхээр хүнийг сэтгэл хангалуун байлгах чадваргүй юм гэж үү? Яагаад хүн Намайг голдог вэ? Яагаад хүн Надад маш хүйтэн хөндий, хайхрамжгүй ханддаг вэ? Газар дэлхий яагаад цогцсоор бүрхэгдсэн бэ? Хүний төлөө Миний бүтээсэн ертөнцийн байдал үнэхээр энэ гэж үү? Би хүнд юутай ч харьцуулшгүй баялгийг өгсөн байхад тэр яагаад Надад хариуд нь хоосон гараа өгдөг вэ?

2 Яагаад хүн Намайг үнэхээр хайрладаггүй вэ? Тэр яагаад хэзээ ч Миний өмнө ирдэггүй вэ? Миний бүх үг үнэхээр хий дэмий байсан юм гэж үү? Миний үг усны уур шиг алга болсон юм гэж үү? Хүн яагаад Надтай хамтран ажиллах дургүй байдаг юм бэ? Миний өдөр ирэх нь үнэхээр хүний үхэх мөч гэж үү? Миний хаанчлал бий болох үед Би үнэхээр хүнийг устгах юм гэж үү? Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний туршид яагаад хэн ч, хэзээ ч Миний хүслийг ойлгож байгаагүй вэ? Миний амнаас гарсан айлдваруудыг нандигнахын оронд хүн яагаад тэдгээрийг зэвүүцэж, голдог вэ? Би хэнийг ч ялладаггүй, харин зүгээр л бүх хүнийг тайвшруулж, өөрсдийгөө эргэцүүлэх ажил хийхэд хүргэдэг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 25-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 372 Бурханы зүрх сэтгэлийг хэн ер нь ойлгосон бэ?

Дараах: 374 Бурханаас төдийлөн ихийг олж аваагүй л байна уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих