262 Төгс Хүчитийн санаа алдахыг чи сонссон уу?

1 Үүр цайхад үүрийн цолмон зүүн зүгт гялалзаж эхэлдэг. Энэ бол урьд нь хэзээ ч байгаагүй од бөгөөд тайван амгалан, сүүмэлзсэн тэнгэрийг гэрэлтүүлж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх бөхсөн гэрлийг дахин асаадаг. Энэхүү гэрлийн ачаар хүмүүс ганцаардахаа больж, энэ нь чам дээр ч, бусад дээр ч адилхан тусдаг. Гэсэн ч чи ганцаараа харанхуй шөнө бөх унтсаар үлддэг. Чи ямар ч чимээ сонсдоггүй, ямар ч гэрэл хардаггүй; шинэ тэнгэр газар, шинэ эрин үе ирснийг мэддэггүй, учир нь эцэг чинь чамд “Үр минь, битгий бос, бас л эрт байна. Цаг агаар хүйтэн байгаа болохоор гадаа бүү гар, илд, жад нүдийг чинь сүлбэх вий” гэж хэлдэг. Чи эцгийнхээ сануулгад л итгэдэг, учир нь эцэг чинь чамаас ахмад, мөн чамайг ихэд хайрладаг болохоор чи гагцхүү эцгийн чинь зөв гэдэгт итгэдэг.

2 Ийм сануулга, ийм хайр нь дэлхий ертөнцөд гэрэл байдаг хэмээх домогт итгэхийг чинь болиулдаг; энэ дэлхийд үнэн оршсоор байдаг эсэхийг хайхрахгүй болгодог. Чи Төгс Хүчитээр авруулна гэж горьдож зүрхлэхээ больдог. Чи байгаа байдалдаа сэтгэл ханаж, гэрэл гарч ирэхийг хүлээхээ больж, домогт өгүүлсэнчлэн Төгс Хүчитийн залран ирэхийг харуулдан хүлээхээ больдог. Чиний хувьд гэвэл, үзэсгэлэнтэй сайхан бүхэн дахин сэргэж, оршин тогтнох боломжгүй. Чиний нүдээр бол хүн төрөлхтний маргааш, хүн төрөлхтний ирээдүй зүгээр л үгүй болж, ор мөргүй арилдаг. Чи эцгийнхээ хувцаснаас бүх чадлаараа зуурч, бэрхшээл зовлонг хуваалцахдаа баярлаж, замын ханиа болон алсын аяныхаа зүг чигийг алдахаас ихэд айдаг. Өргөн уудам агаад будант хүний ертөнц энэ дэлхийн өөр өөр үүргийг туйлбартай, аймшиггүйгээр биелүүлдэг та нарыг олноор бий болгожээ. Үхлээс огт айдаггүй олон “дайчныг” бүтээжээ. Түүнээс гадна, энэ нь бүтээлийнхээ зорилгыг мэддэггүй, мэдээ алдаж, саажсан хүмүүсийг бөөн бөөнөөр нь бий болгосон юм.

3 Төгс Хүчитийн нүд гүнээ шаналсан хүн нэг бүрийг хардаг. Зовж байгаа хүмүүсийн уйлааныг Тэр сонсож, зовлонд нэрвэгдсэн хүмүүсийн ичгүүргүй байдлыг харж, авралын нигүүлслийг алдсан хүн төрөлхтний аргаа барсан байдал, айдас хүйдсийг мэдэрдэг. Хүн төрөлхтөн Түүний халамжаас татгалзаж, өөрсдийнхөө замаар алхахаар сонгож, Түүний нүдний ажиглалтаас бултахаар оролдож, дайсантай хамт гүн тэнгисийн гашуун амтыг эцсийн ганц дуслыг нь хүртэл амтлахыг илүүд үздэг. Төгс Хүчитийн санаа алдалт хүнд сонсогдохоо больсон; Төгс Хүчитийн гар энэхүү эмгэнэлт хүмүүсийг илбэхийг хүсэхээ больсон. Тэрээр удаа дараа буцаан барьж аваад, удаа дараа дахиад л алддаг, Түүний хийдэг ажил ийнхүү давтагддаг. Тухайн мөчөөс эхлээд Тэр ядарч, залхаж эхэлдэг тул хийж буй ажлаа зогсоож, хүн төрөлхтний дунд алхахаа больдог… Хүн эдгээр өөрчлөлтийн алийг нь ч огт мэддэггүй, Төгс Хүчитийн ирж, явж байгааг, мөн Түүний уйтгар гуниг, гансралыг мэддэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 261 Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө шаналдаг

Дараах: 263 Чиний зүрх сэтгэл дэх нууц

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих