185 Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн хардаг вэ

1 Хүний нүгэлт амьдралыг туулж, нүдээр харсныхаа дараа Эзэн Есүсийн зүрх сэтгэлд хүчтэй хүсэл илэрсэн нь нүгэл дунд эрж хайдаг амьдралаасаа салах боломжийг хүмүүст олгох хүсэл байсан. Энэ хүсэл нь, Түүнийг загалмай руу чадах хэрээрээ хурдан очиж, хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой гэж улам ихээр бодоход хүргэсэн юм. Эдгээр нь тухайн үед хүмүүстэй хамт амьдарч, тэдний нүгэлт амьдралын гаслан зовлонг харж, сонсож, мэдэрсний дараах Эзэн Есүсийн бодол байлаа.

2 Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтний төлөө ийм хүсэлтэй байж, ийм зан чанарыг илэрхийлж, илчилж чадсан—энэ нь ердийн хүнд байдаг зүйл мөн үү? Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы төрх байдал хүнтэй яг адилхан байж, хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг болон юмны мөн чанарыг хардаг Түүний арга зам нь хүн төрөлхтөн болон юмны мөн чанарыг хардаг ялзарсан хүмүүсийн арга замаас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүн хүрэхийн аргагүй зүйл билээ.

3 Учир нь Бурхан бол үнэн, Түүний өмсдөг махбод ч бас Бурханы мөн чанартай бөгөөд Түүний бодол болон Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл ч бас үнэн билээ. Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурийн өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 184 Сатаныг ялж, хүнийг аврахын тулд Бурхан махбод болсон

Дараах: 186 Бие махбодтой болсон Бурханаар дамжуулан хүн Бурханыг илүү сайн ойлгож чаддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих