406 Итгэл чинь яг ямар вэ?

1 Ам чинь хууран мэхлэлт, бузар булай, урван тэрслэлт, биеэ тоосон үгээр дүүрсэн байдаг. Та нар Надад чин сэтгэлийн үг, ариун үг, Миний үгийг туулснаар Надад захирагдсан үгийг хэзээ ч хэлж байгаагүй. Эцэст нь, та нарын итгэл ямар вэ? Та нарын зүрх сэтгэлд ердөө хүсэл, мөнгө л байдаг, оюун ухаанд чинь материаллаг зүйл л байдаг. Өдөр бүр Надаас ямар нэгэн зүйлийг яаж авахаа тооцоолдог. Өдөр бүр Надаас хэчнээн их эд баялаг, хэчнээн их материаллаг зүйл олж авснаа тоолдог. Өдөр бүр, илүү ихийг, илүү өндөр стандартыг эдлэхийн тулд та нар бүр ч их ерөөл өөрсөд дээр чинь бууж ирэхийг хүлээдэг.

2 Хором бүрд та нарын бодол санаанд Би биш, Надаас ирдэг үнэн ч биш, харин та нарын нөхөр, эхнэр, хөвгүүд, охид болон идэж, өмсдөг эд зүйлс чинь байдаг. Та нар яаж бүр их, дээд зэргийн таашаал авч болох талаар л боддог. Гэвч гэдсээ хагартал чихсэн ч та нар цогцос хэвээр бус уу? Гаднаа үнэхээр сайхан хувцсаар өөрсдийгөө гоёсон ч гэсэн, алхаж яваа амьгүй цогцос хэвээр бус уу? Та нар ходоодныхоо төлөө үсээ бууралттал шаргуу ажилладаг ч, Миний ажлын төлөө ширхэг үс ч золиосолдоггүй. Та нар байнга завгүй байж, махан биеийнхээ төлөө, охид хөвгүүдийнхээ төлөө биеэ зүдрээж, тархиа гашилгадаг ч—нэг нь ч Миний хүслийн төлөө санаа зовниж, сэтгэл түгшдэггүй. Та нар Надаас юу олж авна гэж найдсаар байгаа юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн”-өөс шинэчлэн найруулав

Өмнөх: 405 Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж энэ үү?

Дараах: 407 Олон жилийн итгэлээс чи юм олж авсан уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих