284 Хүн төрөлхтний шаналал хэрхэн үүсдэг вэ?

1 Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай нүүр тулахдаа үргэлж эсэргүүцсэн, тэрслүү хандлагатай байдгийн дээр, одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны төөргөөс татгалзахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй, алхам тутамд нь саад тотгор учирна. Энэ бүх хугацаанд хүн амьдралаа дэмий шалихгүй юманд үрж байхад, хүний сэтгэлийн гүнд явагддаг энэхүү тэмцэл ясанд нь хүрэхээр тийм гүнзгий шаналлыг авчирдаг.

2 Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь хүмүүсийн явсан замаас, хүмүүсийн амьдрахаар сонгосон арга замаас шалтгаалдаг. Зарим хүн эдгээр зүйлийг ухаараагүй байж болох юм. Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг үнэхээр танин мэдэж, үнэхээр хүлээн зөвшөөрсөн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь асар их ашиг тус, хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгох үед зовлон шаналал чинь аажмаар хөнгөрч эхлэхийг, бүхэлдээ тайван, эрх дураараа, чөлөөлөгдсөн болж байгаагаа мэдрэх болно.

3 Хүний эмгэнэл нь аз жаргалтай амьдрал эрж хайж, нэр алдар, эд баялгаар хөөцөлдөж, хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэж байгаад биш, харин Бүтээгчийн оршин тогтнолыг харж, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэдэг бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч гэсэн өөрийгөө засаж чадахгүй хэвээр, хөлөө намаг балчгаас татаж гаргаж чадахгүй, харин ч сэтгэлээ чангалж, алдаагаа туйлбартай үргэлжлүүлж байдаг нь юм. Тэр харин ч шавхай дундуур туучиж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байхыг илүүд үзнэ. Нурж унан, цус алдан хэвтэж байхдаа л эцэст нь тэр бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог нь цэцэн хүмүүс, тэмцэж, зайлж зугтаахыг сонгодог нь мунхаг хүмүүс гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 283 Хүний амьдрал бүхэлдээ Бурханы дээд эрхийн дор байдаг

Дараах: 285 Бурхангүй өдрүүдийг зовлон дүүргэдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих