Ирээдүйн үүрэг даалгаврынхаа тухайд, чи үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Чи эрин үе бүрд Бурханы илэрхийлсэн зан чанарыг дэлгэрэнгүй байдлаар, тухайн эрин үеийн ач холбогдлыг агуулсан, тохиромжтой хэлээр ярьж чадах уу? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг туулдаг чи Бурханы зөвт зан чанарыг нарийвчлан дүрсэлж чадах уу? Чи Бурханы зан чанарыг тодорхой, нарийн зөв гэрчилж чадах уу? Зөвт байдлаар өлсөж, цангадаг, өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт, мөн чамаар хариулуулахаар хүлээж байгаа шашны итгэгчдэд чи өөрийн үзсэн зүйл болон туршлагыг хэрхэн ярих вэ? Ямар янзын хүмүүс чамаар хариулуулах гээд хүлээж байгаа бол? Чи төсөөлж чадах уу? Мөрөн дээрх хүнд ачаа, даалгавар, хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг даалгаврын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн сайн эзэн нь байх вэ? Чамд эзэн байх хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Энэ нь үнэхээр бүх амьд амьтан болон дэлхий дээрх бүх материаллаг зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шатны ахицад зориулсан ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамаар хариулуулахаар хэдэн хүн чамайг хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд гасалж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүсэн эрмэлздэг билээ. Тэд үүнийг шаналан байж хүсэн хүлээж, өдөр шөнөгүй мөрөөддөг—хэн үүнийг бүрэн мэдэж чадах юм бэ? Гэрэл гялалзан өнгөрөх өдөр ч гэсэн, гүнээ зовж буй энэ хүмүүс суллагдах найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ эмзэг сүнснүүд ийм аймшигтай зовлон амсаж, өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн дотроо битүүмжилсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Зовлон шаналалтай байдлыг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яахан харж тэвчих юм бэ? Эцсийн эцэст хүн төрөлхтөн бол хордсон золгүй хүмүүс. Хэдийгээр хүн төрөлхтөн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн муу ёрын нэгнээр аль хэдийн хордуулагдсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа үүдэн чи энэ бүх амьд үлдэгсдийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Бурханаар ашиглуулан өөрийнхөө ер бусын амьдралаар амьдрахыг чи яг юу гэж ухамсарладаг вэ? Чамд үнэн сүсэгтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдэмгий байдал болон итгэл үнэхээр байна уу?

Өмнөх: Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (4)

Дараах: Ерөөлүүдийг та нар юу гэж ойлгодог вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих