Бурханы үгийг хэрхэн дагах вэ?
Бадаг 1
Бурхан чамд олон удаа анхааруулсан.
Чамайг байлдан дагуулахаар үнэнийг хайрласан.
Түүний үгэнд эргэлзэж, дураараа орхих хэрэггүй.
Бурхан үүнийг яасан ч зөвшөөрөхгүй.
Дахилтын өмнөх хэсэг
Бурхан ба Түүний үгийг та нар сэжиглэж,
хэлснийг нь хэзээ ч ойлгодоггүй.
Иймээс Бурхан та бүгдэд
ноцтойгоор ингэж хэлдэг:
Түүний үгийг хэзээ ч гүн ухаан,
худал хуурмагтай бүү холбо,
үүнээс ч илүүгээр, Түүний үгийг
тоомсоргүй нүдээр бүү хар.
Дахилт
Та нар Өөрийнх нь хэлдэг үг болгонд итгэнэ,
үүнээс ч илүүгээр
хэлдэг зүйлийнх нь гүн утгыг
ойлгож чадна гэж Бурхан найддаг.
Бадаг 2
Бурханы үгийг шүүмжилж, хөнгөхнөөр бодож,
Бурхан чамайг үргэлж сорьдог гэж бүү ярь.
Түүний үг үнэн зөв биш гэж бүү хэл.
Эдгээр зүйлийг Тэр өршөөхгүй.
Дахилтын өмнөх хэсэг
Бурхан ба Түүний үгийг та нар сэжиглэж,
хэлснийг нь хэзээ ч ойлгодоггүй.
Иймээс Бурхан та бүгдэд
ноцтойгоор ингэж хэлдэг:
Түүний үгийг хэзээ ч гүн ухаан,
худал хуурмагтай бүү холбо,
үүнээс ч илүүгээр, Түүний үгийг
тоомсоргүй нүдээр бүү хар.
Дахилт
Та нар Өөрийнх нь хэлдэг үг болгонд итгэнэ,
үүнээс ч илүүгээр
хэлдэг зүйлийнх нь гүн утгыг
ойлгож чадна гэж Бурхан найддаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас шинэчлэн найруулав