256 Алдсан авралыг яаж ахин олж авах билээ

I

Намайг хэр удаан дагах вэ гэж Та асуусан;

Танд залуу насаа өгч, бараа болно гэж би хэлсэн.

Зүрх сэтгэлийн минь гүнээс шивнээ гарч,

газрыг донсолгон, уулсыг найгуулсан.

Нулимс нэвчсэн хацартайгаар тангаргаа өргөсөн ч,

хоёр нүүртэй гэдгээ өөрөө би мэдээгүй.

Цаг явах тусам эдгээр мэдрэмжийг

агуу өөрчлөлтүүд сулруулж,

Танд өгсөн тангараг минь худал хуурмаг болсон.

Эцэст нь би өчүүхнийг өгснөө ойлголоо.

Танд эргүүлэн төлөхөөр чармайна гэдэг

ердөө л хоосон үг.

Зүүднээсээ сэрээд би өөртөө санаа зовдог.

Алдсан авралыг яаж ахин олж авах вэ?

Зүүднээсээ сэрээд би өөртөө санаа зовдог.

Алдсан авралыг яаж ахин олж авах вэ?


II

Уулзах үедээ Таны эсрэг би тэрсэлсэн.

Тэр хуучин дүр зургийг санахыг би хүсдэггүй.

Үнэнч байдалгүй зориулалт минь

Танд улам ч их шаналал авчирчээ. Шаналал!

Залууд минь Та ямар ч хариу талархалгүйгээр

миний төлөө маш шаргуу ажилласан.

Тэр он жилүүд дэргэдүүр минь өнгөрч,

би өчүүхнийг олж авсан.

Доторх харууслаа би хэнд хэлж чадах билээ?

Эцэст нь би өчүүхнийг өгснөө ойлголоо.

Танд эргүүлэн төлөхөөр чармайна гэдэг

ердөө л хоосон үг.

Зүүднээсээ сэрээд би өөртөө санаа зовдог.

Алдсан авралыг яаж ахин олж авах вэ?

Зүүднээсээ сэрээд би өөртөө санаа зовдог.

Алдсан авралыг яаж ахин олж авах вэ?


III

Ийшээ ч яарч, тийшээ ч яарч,

Таны зүрх сэтгэлтэй холбогдож чадахгүй.

Нэгэнтээ бид золоор учирсан ч Таныг би таниагүй,

ингээд бүр ч их харуусалтай үлдлээ.

Эцэст нь би өчүүхнийг өгснөө ойлголоо.

Танд эргүүлэн төлөхөөр чармайна гэдэг

ердөө л хоосон үг.

Зүүднээсээ сэрээд би өөртөө санаа зовдог.

Алдсан авралыг яаж ахин олж авах вэ?

Зүүднээсээ сэрээд би өөртөө санаа зовдог.

Алдсан авралыг яаж ахин олж авах вэ?

Өмнөх: 255 Бурханы хайрын дурсамж

Дараах: 257 Бурханы сэтгэл хараахан тайтгараагүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих