210 Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ

I

Бид Бурханы мөрийг хайж байгаа учраас

Бурханы хүсэл, Бурханы үг,

Бурханы яриаг ч бид хайх ёстой,

Бурханы үг, Бурханы яриаг хайх ёстой.

Учир нь Бурханы шинэ үг хаана байна,

тэнд Бурханы дуу хоолой байдаг,

Бурханы мөр хаана байна,

тэнд Бурханы үйл хэрэг байдаг,

тэнд Бурханы үйл хэрэг байдаг.

Бурханы илэрхийлэл хаана байна,

тэнд Бурханы илрэлт байдаг.

Тэнд Бурханы илрэлт байдаг,

тэнд үнэн, зам ба амь оршин байдаг.

II

Бурханы мөрийг хайх зуураа та нар,

“Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг

үл ойшоосон.

Тиймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ

Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх байтугай,

Бурханы мөрийг олсондоо ч итгэдэггүй.

Ямар ноцтой алдаа вэ! Ямар ноцтой алдаа вэ!

Бурханы илрэлтийг

хүний үзэлд нийцүүлж болохгүй,

тэр ч байтугай Бурхан хүний хүслээр илрэхгүй.

Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ

сонголтоо хийдэг,

Өөрийн сонголтоо хийдэг.

Өөрөө төлөвлөгөөтэй байдаг.

Түүнд Өөрийн гэсэн зорилгууд,

Өөрийн гэсэн аргууд бий.

Түүний хувьд

Өөрийн хийж буй ажлаа хүнтэй хэлэлцэх,

хүнээс зөвлөгөө авах,

хүн бүрт мэдэгдэх албагүй.

Энэ бол Бурханы зан чанар,

үүнийг хүн бүр ухаарах хэрэгтэй.

III

Хэрэв та нар Бурханы илрэлтийг харахыг хүсвэл,

хэрэв та нар

Бурханы мөрийг дагахыг хүсвэл,

эхлээд өөрсдийн төсөөллөө давах ёстой.

Та нар Бурханыг

энийг хий, тэрийг хий гэж шаардах ёсгүй.

Өөрсдийн үзэл төсөөллөөрөө Түүнийг хязгаарлаж,

өөрсдийн хил хязгаарт Түүнийг байлгах ёсгүй.

Та бүхэн Бурханы мөрийг хэрхэн олж болохыг,

Бурханы илрэлтийг

хэрхэн хүлээн авч,

Бурханы шинэ ажилд

хэрхэн дуулгавартай байхыг эрж хайх ёстой.

Энэ бол хүний хийх ёстой зүйл.

Нэгэнт хэн ч, хэн ч үнэн биш учир,

үнэнийг эзэмшээгүй учраас,

хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч,

дуулгавартай дуулгавартай дагах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 209 Үнэн замыг эрж хайх зарчмууд

Дараах: 211 Эцсийн өдрүүдийн Христийн илрэлт ба ажлыг хэрхэн мэдэх вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх