792 Бурханыг үнэхээр мэдэхийг хүсэж байвал
1 Хэрвээ чи Бурханыг үнэхээр мэдэж, ойлгож авахыг хүсэж байвал зөвхөн Бурханы ажлын гурван үе шат болон Бурханы урьд нь гүйцэтгэсэн ажлын тухай түүх төдийхнөөр өөрийгөө бүү хязгаарла. Хэрвээ чи Түүнийг тийм маягаар мэдэх гэж оролдвол Бурханд хязгаар тавьж, Түүнийг хязгаарлаж байна. Чи Бурханыг маш өчүүхэн зүйл гэж харж байна. Ингэх нь чи Бурханы гайхалтай байдал болон эрхэм дээд чанарыг ч тэр, бас Бурханы хүч чадал, бүхнийг чадагч байдал, Түүний эрх мэдлийн хүрээг хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан. Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх чиний чадвар, түүнчлэн Бурханы жинхэнэ ялгамж чанар, байр суурийн тухай мэдлэгт чинь ийм ойлголт нөлөөлөх байсан.
2 Бурханы талаарх ойлголт чинь хязгаарлагдмал цар хүрээтэй бол хүлээн авч чадах зүйл чинь ч бас хязгаарлагдмал байна. Ийм учраас чи цар хүрээгээ өргөжүүлж, мэдлэгээ тэлэх ёстой. Бурханы ажил, Бурханы удирдлага, Бурханы захиргааны цар хүрээ, Түүний удирдаж, захирдаг бүх зүйл гээд энэ бүхнийг чи ойлгохоор эрж хайх ёстой. Ийм зүйлээр дамжуулан чи Бурханы бүх үйлдлийг ойлгож авах ёстой. Ийм ойлголттой байхад Бурхан бүх зүйлийн дундаас бүх зүйлийг захирч, удирдаж, хангаж байдгийг өөрийн мэдэлгүй мэдэрч, бас чи бүх зүйлийн нэг хэсэг, нэг гишүүн гэдгээ үнэхээр мэдэрнэ. Бурхан бүх зүйлийг хангадаг болохоор чи ч бас Бурханы захиралт болон хангалтыг хүлээн авдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас шинэчлэн найруулав