Үг, үйлдэлдээ хэрхэн хандах вэ?
I
Бурханы үг ба цээрлүүлэлтэд чи итгэдэг үү?
Өөрийг нь хуурч, урвасан бүхнийг Тэр шийтгэнэ гэдэгт итгэдэг үү?
Тэр өдөр эрт, оройн алинд нь ирсэн дээр вэ?
Чи шийтгэлээс айж байна уу?
Эсвэл шийтгэл ирэхийг мэддэг ч Бурханыг эсэргүүцэх үү?
Тэр өдөр ирэхэд
Чи уйлж байх уу, эсвэл баярлах уу?
Бурханы бүх үг биелнэ гэдэгт
Чи найдаж байна уу, эсвэл айж байна уу?
Өөрийн үгийг биелүүлэхээр Бурхан удахгүй явна гэж чи найддаг бол
Өөрийн үг, үйлдэлд хэрхэн хандах ёстой вэ?
Хэрэв чи ийм зүйл болно гэж найддаггүй бол
Яагаад Түүнд итгэдэг юм бэ?
II
Чи ямар төгсгөлтэй байхыг хүсдэг вэ?
Бурханд бүрэн итгэдэг үү, эсвэл эргэлздэг үү?
Үйлдэл ба ааш зан чинь
Ямар үр дүн, төгсгөл авчрахыг бодож үзсэн үү?
Бурханы бүх үг биелнэ гэдэгт
Чи найдаж байна уу, эсвэл айж байна уу?
Өөрийн үгийг биелүүлэхээр Бурхан удахгүй явна гэж чи найддаг бол
Өөрийн үг, үйлдэлд хэрхэн хандах ёстой вэ?
Хэрэв чи ийм зүйл болно гэж найддаггүй бол
Яагаад Түүнд итгэдэг юм бэ?
III
Яагаад Түүнийг дагадгаа чи мэдэх үү?
Мэдлэгийн хүрээгээ л тэлэхийн төлөө бол
Энэ зовлонг туулах хэрэггүй
Ерөөгдөн, гай гамшгаас бултахын төлөө бол
Яагаад зан байдалдаа санаа зовохгүй байна вэ?
Түүний шаардлагад нийцэж чадах эсэхээ
Яагаад өөрөөсөө асуухгүй байгаа юм бэ?
Түүний хожмын ерөөлийг хүртэхэд чи тохирох уу?
Өөрийн үгийг биелүүлэхээр Бурхан удахгүй явна гэж чи найддаг бол
Өөрийн үг, үйлдэлд хэрхэн хандах ёстой вэ?
Хэрэв чи ийм зүйл болно гэж найддаггүй бол
Яагаад Түүнд итгэдэг юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-оос шинэчлэн найруулав