990 Нүгэлд урхидуулсан гэмшилгүй хүмүүс аврагдах аргагүй

1 Одоо, та нарын эрэл хайгуул үр нөлөөтэй байсан эсэхийг одоогоор юу эзэмшиж байгаад чинь үндэслэн хэмждэг. Та нарын төгсгөлийг тодорхойлоход үүнийг ашигладаг; өөрөөр хэлбэл, гаргасан золиослол, хийсэн зүйлсээр чинь та нарын төгсгөл илчлэгддэг. Та нарын эрэл хайгуул, итгэл болон хийсэн зүйл төгсгөлийг чинь харуулна. Та нарын дунд аль хэдийн аврагдах аргагүй болсон хүмүүс олон бий, учир нь өнөөдөр бол хүмүүсийн төгсгөлийг илчлэх цаг үе бөгөөд Би ажлаа будилуу байдлаар хийхгүй; аврагдаж ер чадахгүй хүмүүсийг дараагийн эрин үе рүү хөтлөхгүй. Миний ажил дуусах цаг ирнэ. Би огтхон ч аврагдаж чадахгүй тэр өмхий, сүнсгүй цогцоснууд дээр ажиллахгүй; одоо үе бол хүнийг аврах эцсийн өдрүүд бөгөөд Би хэрэггүй ажил хийхгүй.

2 Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс; итгэдэг юм шиг мөртөө үнэндээ итгэдэггүй хүмүүс; хар дом болон хар шидэнд оролцдог хүмүүс; садар самуун, навсгар, ноорхой хүмүүс; Еховагийн тахилыг болон эд хөрөнгийг хулгайлдаг хүмүүс; хээл хахуульд дуртай хүмүүс; тэнгэр өөд гарах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс; хувийн алдар нэр, эд хөрөнгийн төлөө л тэмцдэг биеэ тоосон, ихэрхүү хүмүүс; эрээ цээргүй үг тараадаг хүмүүс; Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс; Бурханыг Өөрийг нь шүүж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс; бүлэглэл үүсгэж, бие даасан байдлаа эрэлхийлдэг хүмүүс; өөрсдийгөө Бурханаас дээр өргөмжилдөг хүмүүс; садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад насны эрчүүд, эмэгтэйчүүд; хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрчүүд, эмэгтэйчүүд; нүгэлд урхидуулсан, гэмшдэггүй тэр хүмүүс—тэд бүгд аврагдах аргагүй бус уу?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 989 Хүнийг залхаан цээрлүүлэх үеийн Бурханы хандлагыг чи ойлгодог уу?

Дараах: 991 Үг, үйлдэлдээ хэрхэн хандах вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих