Хүнийг залхаан цээрлүүлэх үеийн Бурханы хандлагыг чи ойлгодог уу?
I
Миний ажил та нарт маш ач холбогдолтой байсан; Миний та нараас хүлээж байгаа зүйл бол эерэг, чин үнэнч сэтгэл боловч Миний гар одоог хүртэл хоосон байсаар байна. Энэ тухай бодоорой: Нэгэн цагт Би үгээр хэлэхийн аргагүй хатуурхвал та нарт хандах Миний хандлага ямар байх вэ? Би нөхөрсөг байх болов уу? Миний зүрх сэтгэл амар амгалан байх уу? Та нар хичээнгүйлэн ургуулаад ганц ч үр тариа хурааж чадаагүй хүний сэтгэлийг ойлгох уу? Хүнд цохилт авсан хүний шарх ямар хүнд байж болохыг та нар ойлгож чадах уу? Итгэл найдвар дүүрэн хүн хэн нэгэнтэй муудалцан салахад хэчнээн гунигтай болохыг мэдэрч чадах уу? Уцаарыг нь хүргэсэн хүний уурлахыг та нар харж байсан уу? Дайсагнаж, хууртагдаж байсан хүний заавал өс хонзонгоо авах сэтгэл ямар байдгийг та нар мэдэх юм уу?
II
Хэрвээ та нар энэ хүмүүсийн сэтгэхүйг ойлгож байвал Бурхан шийтгэлээ гүйцэтгэхдээ ямар хандлагатай байхыг төвөггүй ойлгоно! Эцэст нь, Би та бүгдийг хүрэх газрынхаа төлөө сайтар хичээнэ гэж найдаж байна; та нар хичээл зүтгэлдээ хуурмаг арга замыг ашиглахгүй байсан нь дээр бөгөөд үгүй бол Би сэтгэлдээ та нарт урам хугарсан хэвээр байх болно. Энэ урам хугаралт юунд хүргэх бол? Та нар өөрсдийгөө хуурч байгаа биш гэж үү? Хүрэх газрынхаа тухай боддог ч түүнийгээ сүйтгэсэн хүн аврагдах үнэхээр боломжгүй. Ийм хүмүүс уурлаж унтууцсан ч гэсэн тэднийг хэн өрөвдөх вэ? Ерөнхийдөө Би та нарт тохирсон, сайн хүрэх газартаа хүрэхийг хүсэхдээ бэлэн байна. Үүнээс ч илүүгээр, та нарын нэг нь ч гамшигт унахгүй гэж Би найдаж байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас шинэчлэн найруулав