988 Бурханд итгэдэг ч амь олж авахгүй бол шийтгүүлдэг

1 Магадгүй чи амьдралдаа асар их зовсон байж болох ч юу ч ойлгоогүй хэвээр байгаа; чи амийн талаар юу ч мэддэггүй. Гэсгээгдэж, шүүгдсэн хэдий ч чи огт өөрчлөгдөөгүй бөгөөд сэтгэлийн гүндээ амийг олж аваагүй. Чиний ажлыг турших цаг ирэх үед чи гал мэт ширүүн шалгалтыг болон бүр ч их гай зовлонг туулна. Энэхүү гал бүхий л оршихуйг чинь үнс нурам болгон хувиргана. Амийг эзэмшдэггүй хүн, дотроо өчүүхэн төдий ч шижир алтгүй хүн, завхарсан хуучин зан чанартайгаа зууралдсан хүн, товойлгогч байхыг ч сайн хийж чаддаггүй хүний хувьд чи яаж таягдан хаягдахгүй байж чадах юм бэ?

2 Сохор зоосноос ч долоон дор үнэтэй, амьгүй хүн байлдан дагуулалтын ажилд хэрэгтэй байж чадна гэж үү? Тэр цаг ирэх үед өдөр хоногууд чинь Ноа болон Содомынхоос ч хэцүү байх болно! Тэр үед залбирлууд чинь чамд тус болохгүй. Авралын ажил хэдийнээ дуусчихсан байх үед чи яаж дараа нь буцаж ирээд, шинээр гэмшиж эхэлж чадах юм бэ? Бүх авралын ажил дуусмагц авралын ажил гэж байхаа болино; харин ёрын муу хүмүүсийг шийтгэх ажлын эхлэл л байх байна. Чи эсэргүүцэж, тэрсэлдэг бөгөөд ёрын муу гэдгийг нь мэддэг зүйлээ хийдэг. Чи хатуу чанга шийтгэлийн бай биш гэж үү?

3 Өнөөдөр Би чиний төлөө энэ бүхнийг ойлгомжтой тайлбарлаж байна. Хэрвээ чи сонсохгүй гэж шийдвэл, хожим нь гай гамшиг тохиолдох үед харамсаж, итгэж эхэлсэн ч гэсэн хэтэрхий оройтохгүй гэж үү? Урьдын гэм бурууг чинь Би өнөөдөр санадаггүй; Би чамайг ахин дахин уучилж, зөвхөн эерэг талыг чинь л харахын тулд чиний сөрөг талаас нүүр буруулдаг, учир нь Миний одоогийн бүх үг болон ажил чамайг аврах учиртай бөгөөд Би чамд ямар ч муу санаа агуулаагүй. Гэсэн ч чи орохоос татгалздаг; чи сайн мууг ялгаж чаддаггүй, бас сайхан сэтгэлд хэрхэн талархахаа мэддэггүй. Ийм хүмүүс зүгээр л шийтгэл болон зөв шударга цээрлүүлэлт ирэхийг хүлээдэг бус уу?

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 987 Бурханы алдрын илрэл байхаар эрэлхийл

Дараах: 989 Хүнийг залхаан цээрлүүлэх үеийн Бурханы хандлагыг чи ойлгодог уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих