733 Хүмүүс эрүүл ухаанаар тун дулимаг

1 Хүмүүс өөрсдөөсөө тийм ч ихийг шаарддаггүй боловч Бурханаас ихийг шаарддаг. Тэд өөрсдөд нь онцгой нинжин сэтгэл харуулж, тэвчээртэй, хүлээцтэй хандаж, өөрсдийг нь нандигнаж, хангаж, өөрсөд рүү нь инээмсэглэж, олон арга замаар өөрсдийг нь халамжлахыг Түүнээс хүсдэг. Өөрсдөд нь огтхон ч чанга хатуу хандалгүй, сэтгэлийг нь өчүүхэн ч атугай гонсойлгох зүйл хийхгүй байхыг Түүнээс хүлээдэг бөгөөд өдөр бүр өөрсдөд нь зусардвал л сэтгэл нь ханадаг. Хүмүүс эрүүл ухаанаар маш дулимаг! Хүмүүс юу хийх учиртай, юунд хүрэх ёстой, ямар үзэл бодол баримталж, Бурханд үйлчлэхдээ ямар байр сууринд зогсох ёстой, өөрсдийгөө ямар байр сууринд тавивал зохистой талаар тодорхой мэддэггүй. Өчүүхэн байр суурьтай хүмүүс өөрсдийгөө тун их юманд боддог бөгөөд байр суурьгүй хүмүүс ч өөрсдийгөө нэлээд өндрөөр боддог. Хүмүүс өөрсдийгөө хэзээ ч мэддэггүй.

2 Одоогоор та нар хэтэрхий олон шаардлага тавьж, энэ чинь хэрээс хэтэрч байна. Чи зөв байр сууринд зогсоогүй, хэт өндөр байр сууринд байгаагаа өөрийн олон санаа зорилгоор нотолдог бөгөөд өөрийгөө Бурханаас төдийлөн дордох юмгүй хэт хүндтэй гэж үзлээ. Иймээс чамтай харьцахад хэцүү байдаг ба энэ нь яг Сатаны уг чанар мөн. Та нар Бурханд итгэхдээ, Бурхан та нартай яаж ярьж, та нарт хэчнээн хатуу хандаж, хэдий их үл тоомсорлосон ч гомдолгүй итгэсээр байж, үүргээ ердийн байдлаар үргэлжлүүлэн гүйцэтгэдэг цэгт очих ёстой. Тэгвэл чи боловсорч, туршлагажсан хүн болж, үнэхээр хэвийн хүний биеийн хэмжээтэй, бага зэрэг ухаалаг байдалтай болно. Чи Бурханд шаардлага тавихгүй ба хэрээс хэтэрсэн хүсэл өвөрлөж, бусдад юм уу Бурханд дураараа хүсэлт тавихаа болино. Хүний төрхийг тодорхой хэмжээнд эзэмшсэн гэдгийг чинь энэ нь харуулна.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 732 Хүн яагаад Бурханаас үргэлж юм шаарддаг вэ?

Дараах: 734 Чи Бурханаас юм шаардахдаа Түүнтэй сөргөлдөх магадлалтай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих