217 Би үнэхээр харамсаж байна

I

Бурханыг Сионд эргэн ирнэ гэж дуулаад юу мэдрэхээ би мэдэхгүй байна.

Бурханд олон жил итгэсэн ч би үүргээ хэзээ ч сайн гүйцэтгэж байгаагүй.

Ийм гүн харууслыг би зүрх сэтгэлдээ мэдэрдэг.

Бурханы хайрыг маш их эдэлсэн ч хариуд нь би юу ч өгч байгаагүй.

Бурхан надад хэрэгжүүлэх маш олон боломж олгосон ч

тэр бүгдэд би хааш яаш байдлаар хандан,

байр суурь, нэр алдар, эд хөрөнгө эрж хайхад л төвлөрч, ирээдүйн хувь заяагаа төлөвлөсөн.

Ойворгон хүсэлд автсан надад үнэхээр ичих нүүр байгаагүй, хайран сайхан цагийг би зөндөө үрсэн.

Харин одоо Бурхан биднийг орхих гэж байна,

Би үнэхээр харамсаж байна.


II

Бурханы үгээс маш олныг уншсан хэдий ч,

сургаалыг ойлгож байгаадаа л би өөртөө сэтгэл ханасан.

Үйлдлүүдээ эргэцүүлээд би үнэний бодит байдлыг огт эзэмшдэггүй гэдгээ харсан.

Уг чанар, мөн чанараа ажигласнаар би үнэнийг хайрладаггүй гэдгээ харсан.

Өнгөрснийг би яаж буцааж чадах билээ? Бурхан намайг орхисон гэж би айдаг.

Би үнэхээр харамсаж байна. Бурханы үгийг унших үедээ яагаад шүүлт, гэсгээлтийг нь хүлээн авсангүй вэ?

Гэмшил минь оройтсон эсэхийг би мэдэхгүй, би үнэхээр харамсаж байна.

Бурхан дахиад нэг боломж олгох эсэхийг би мэдэхгүй, би үнэхээр харамсаж байна.

Өмнөх: 216 Өө Бурхан минь, би Таныг орхиж чадахгүй

Дараах: 218 Үрэлгэн хүү эргэн ирсэн тухай дуу

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих