185 Би Бурханыг харсан

1 Бурханы дуу хоолойг би сонсоод Түүний өмнө буцан ирсэн. Ээждээ эргэн очиж буй мэт би залбиралдаа Түүний нэрийг дуудсан. Зүрх сэтгэл дэх шаналлыг минь Бурхан мэдсэн; юу хүсэн хүлээснийг минь Бурхан мэдсэн. Бурханы үг хатсан зүрх сэтгэлийг минь усалж, би Түүний үгийн бал бурмыг амталж, Түүний гэр бүлийн халуун дулааныг мэдэрсэн. Бурханы үгийн шүүлт хүний завхралын үнэнийг илчилсэн. Эцэст нь би Сатанлаг зан чанараар дүүрч, махан биеийнхээ төлөө л амьдарч байснаа харсан. Би зөвхөн ерөөгдөхийн тулд, алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөн Эзэнд итгэсэн. Аль эрт би хүний гэх мөс чанараа алдсан. Шүүлтийн үг намайг сэрээсэн, тэр үед л би амьдралын зүг чигээ олсон. Христ бол үнэн зүрхний минь хайрт, зүрх сэтгэлдээ би Түүнийг ойрхон дагахыг хүсдэг.

2 Би Бурханы шүүлтийг туулснаар маш ихийг олж авч, Түүний үг бүр зүрх сэтгэлийг минь илд адил нэвт хатгадаг. Хэтэрхий биеэ тоосон би толгойгоо гудайлгаж, дэндүү хувиа хичээсэн, хүн чанаргүй байсныхаа төлөө өөрийгөө үзэн яддаг. Бурханы шүүлтийн ачаар л би өөрчлөгдсөн. Бурхан намайг шүүж, цэвэрлэж, аварсанд би талархаж байна. Түүний үг хатуу боловч хүнийг аврахын төлөө хэлдэг. Түүний зүрх сэтгэл маш эелдэг, сайхан. Түүний үг бүр зөвт зан чанарыг нь илчилж, зүрх сэтгэлд минь хүндлэл төрүүлдэг. Миний завхарсан зан чанар цэвэрлэгдэж, би Бурхантай нүүр тулан уулзсан. Би Түүний үгийг өдөр бүр амталдаг; Түүний өмнө амьдарч, зүрх сэтгэл минь баяр хөөр, амар амгалангаар дүүрдэг. Бурханы хайр маш үнэн, маш бодит; Тэр хүний магтаалыг хүртэх эрхтэй. Би Бурханыг хайрлаж, гэрчилж, үргэлж Түүний хажууд байхыг хүсэж байна.

Өмнөх: 184 Хаанчлал

Дараах: 186 Бурханы хайр хэчнээн бодитой болохыг би харсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих