85 Ямар ч үед Та надтай хамт

I

Би ертөнцөөр хэрэн хэсэж,

зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.

Таны тааламжит үгсээр сэргэж,

би гэрлийг харсан.

Би Таны үгээр шүүлтийг хүлээн авч

xэчнээн гүнзгий завхарснаа ойлгосон.

Өөрийнхөө замналыг харахад

бүгд миний завхарсан зан чанарыг илэрхийлдэг.

Таны дэргэд байхад Сатаны хор хөнөөл,

ганцаардсан шөнүүд ирэхээс айх зүйлгүй.

Таны дэргэд байхад би аюултай нүүр тулахаас,

хэцүү бэрх аяллаас ч айх зүйлгүй.

Бэрхшээл дүүрэн бартаат замын дараа

Би гэрэлт маргаашийг угтана.


II

Харуусал гомдолд автсан би,

аврагдсандаа талархаж байна.

Та Өөрийн агуу өршөөлөөр

намайг ѳнѳѳдрийг хүртэл явахыг зөвшөөрсөн.

Алс хол байхад Таны үг намайг дууддаг.

Та намайг хор хөнөөлөөс хамгаалдаг.

Намайг тэрслэхэд Та нуугддаг.

Харин би хязгааргүй шаналалд унадаг.


III

Эргээд ирэхэд минь Та өршөөл үзүүлэн,

инээмсэглээд намайг чанга тэвэрдэг.

Сатанаас болж шархалж, шаналахад минь

Та намайг халуун дулаанаар эдгээж, тайтгаруулдаг.

Диаволын атганд намайг унахад,

Та зовнил, шаналлыг минь хуваалцдаг.

Үүр дахин цайж,

тэнгэр эргээд цэлмэнэ гэдэгт би итгэдэг.

Таны дэргэд байхад Сатаны хор хөнөөл,

ганцаардсан шөнүүд ирэхээс айх зүйлгүй.

Таны дэргэд байхад би аюултай нүүр тулахаас

хэцүү бэрх аяллаас ч айх зүйлгүй.

Бэрхшээл дүүрэн бартаат замын дараа

би гэрэлт маргаашийг угтана.


IV

Таны үг бол миний амь, Эзэн минь.

Таны үгээр би өдөр тайвширдаг.

Сатан намайг хүрээлэх үед

Таны үг надад мэргэн ухаан, хүч чадал өгдөг.

Унаж сөхрөн, зовох үед минь

Таны үг намайг хөтлөн дагуулдаг.

Дорой болж, унах үед минь

Таны үг намайг татаж, дэмждэг.


V

Хүнд хэцүү сорилттой тулгарахад минь

Таны үг гэрчлэлд зогсоохоор хөтөлдөг.

Би Тантай хамтдаа ярьж амьдарна,

бидний хооронд ямар ч зай үгүй.

Таны дэргэд байхад Сатаны хор хөнөөл,

ганцаардсан шөнүүд ирэхээс айх зүйлгүй.

Таны дэргэд байхад би аюултай нүүр тулахаас

хэцүү бэрх аяллаас ч айх зүйлгүй.

Бэрхшээл дүүрэн бартаат замын дараа

би гэрэлт маргаашийг угтана.

Би гэрэлт маргаашийг угтана.

Тантай хамт.

Өмнөх: 84 Бурханыг би улам их хайрламаар байна

Дараах: 86 Төгс Хүчит Бурхан л намайг хайрладаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих