Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой

Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Ихэнх хүн энэ асуултад будилдаг. Тэд үргэлж, бодитой Бурхан, тэнгэр дэх Бурхан хоёрын талаар тэс ондоо хоёр үзэл бодолтой байдаг нь тэд дуулгавартай дагахын тулд биш, харин тодорхой ашиг тус хүртэхийн тулд, эсвэл гай гамшгаас үүдсэн зовлонгоос мултрах гэж Бурханд итгэдэг гэдгийг харуулдаг. Тэр үед л тэд бага зэрэг дуулгавартай байдаг боловч дуулгавартай байдал нь болзолтой, хэтийн ирээдүйнхээ төлөө, албан хүчээр хийдэг. Тэгэхээр чи яг яагаад Бурханд итгэдэг юм бэ? Хэрвээ энэ нь гагцхүү хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө юм бол огт итгэхгүй байсан нь дээр. Иймэрхүү итгэл бол өөрийгөө хуурч, өөрийгөө тайтгаруулж, өөрийгөө биширч буй хэрэг юм. Хэрвээ итгэл чинь Бурханыг дуулгавартай дагах суурин дээр үндэслээгүй бол эцсийн эцэст Бурханд тэрсэлснийхээ төлөө чи шийтгүүлэх болно. Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй бүх хүн Бурханд тэрсэлдэг. Бурхан хүмүүсийг Өөрийг нь дуулгавартай дагадаг болоосой гэсэндээ үнэнийг эрж хайж, Өөрийнх нь үгээр цангаж, Өөрийнх нь үгийг идэж ууж, хэрэгжүүлэхийг тэднээс шаарддаг. Санаа зорилго чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Энэ бол маргаангүй бөгөөд үүнийг өөрчлөхийн аргагүй билээ. Хэрвээ санаа зорилго чинь Бурханд дуулгавартай байхын тулд биш өөр зорилготой байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханы өмнө залбирах залбирал хийгээд үйлдэл бүр чинь хүртэл—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зан ааштай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болох ч санаа зорилго, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын чинь тухайд гэвэл чиний хийдэг бүхэн Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг атлаа зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг тэднээс Бурхан ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчилж, хоёр нүүртэн болгоныг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгээ бүх хүнд харуулна. Санаа бүү зов, Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, ээлж дараалан зайлуулна.

Хэрвээ чи Бурханы шинэ гэрлийг хүлээн авч чаддаггүй, Бурханы өнөөдөр хийдэг бүхнийг ойлгож чаддаггүй, мөн үүнийг эрж хайдаггүй эсвэл үүнд эргэлзэж, шүүмжилж, үүнийг шинжиж, шинжилдэг бол чамд Бурханыг дуулгавартай дагах сэтгэл гэж алга. Өнөө цагийн гэрэл гарч ирэх үед өчигдрийн гэрлийг нандигнасан хэвээр байж, Бурханы шинэ ажлыг эсэргүүцвэл чи хөгийн амьтнаас цаашгүй бөгөөд Бурханд зориуд тэрсэлдэг хүмүүсийн нэг мөн. Бурханд дуулгавартай байхын гол түлхүүр бол шинэ гэрлийг ойлгож, хүлээн авч, хэрэгжүүлэх чадвартай байх явдал билээ. Энэ л жинхэнэ дуулгавартай байдал юм. Бурханыг хүсэмжлэх хүсэлгүй хүмүүс зориуд Бурханд захирагдаж чаддаггүй, харин байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдгаасаа болж Бурханд тэрсэлж л чадна. Хүн өмнө нь ирсэн зүйлд автсан учраас Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Урьд өмнө нь ирсэн зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн үзэл, төсөөлөл өгч, эдгээр нь тэдний оюун ухаанд Бурханы дүр болсон байдаг. Тиймээс тэд өөрсдийн үзэл болон төсөөлсөн стандартууддаа итгэдэг. Хэрвээ чи, өнөөдөр бодит ажил хийдэг Бурханыг өөрийн төсөөллийн Бурхантай харьцуулдаг бол итгэл чинь Сатанаас гардгийн дээр чиний эрхэмлэдэг зүйлсээр сэвтсэн байна—харин Бурхан ийм итгэлийг хүсдэггүй. Чадвар чансаа нь хэчнээн сүртэй, хэчнээн их зориулдаг нь хамаагүй—бүр бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулж, зовж тарчилсан ч бай—Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаадаггүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага нигүүлсэл хайрлаж, үүнийг хэсэгхэн хугацаанд эдлэх боломж олгодог. Ийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй бөгөөд Бурхан тэднийг ээлж дараалан таягдан хаяна. Хөгшин, залуу байхаас үл хамааран, Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагадаггүй, буруу санаа бодолтой хүмүүс бол эсэргүүцэж, саад болдог хүмүүс бөгөөд Бурханд таягдуулан хаягдах нь дамжиггүй. Бурханд огт дуулгавартай байдаггүй, нэрийг нь хүлээн зөвшөөрөх төдий байдаг, Бурханы сайхан сэтгэл, хайр татам байдлыг бага зэрэг мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй хүмүүс Бурханы нигүүлсэл дунд амьдардаг бөгөөд Бурханаар авхуулж, төгс болгуулахгүй. Бурхан дуулгавартай байдал, Бурханы үгийг идэж, ууж, таашааж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүй үнэнийг идэвхтэйгээр хүсэмжилж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; Бурханы ийм л итгэлийг хүсдэг билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр, тэвчээр бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг л эдэлдэг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөцхөн байдгийн дээр “Бурхан хүнд хайртай”, “Бурхан хүнд энэрэнгүй ханддаг” гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас хүмүүс Бурханыг үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь ирэх үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол тэд огтхон ч дуулгаваргүй юм. Тэдэнд Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалт, мөн олон жилийн итгэлийн дүнд олж авсан хуучин туршлагууд, Библи дээр үндэслэсэн янз бүрийн дүрэм журам байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Хүмүүний зүйлс дүүрэн энэ хүмүүс яаж Бурханд дуулгавартай байж чадах юм бэ? Тэд эрхэмлэдэг зүйлийнхээ дагуу “дуулгавартай дагадаг”—иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүснэ гэж үү? Энэ бол Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш, харин дүрэм журмыг мөрдөж буй хэрэг; мөн өөрсдийгөө тайтгаруулж, сэтгэл хангалуун болгож байгаа явдал юм. Үүнийгээ чи Бурханд дуулгавартай байна гэж хэлбэл Түүнийг доромжилж байгаа хэрэг бус уу? Чи бол мууг үйлддэг, Бурханд тэрслэх ажил онцгойлон хийдэг Египетийн Фараон—Чамайг иймэрхүү үйлчлэл хийхийг Бурхан хүснэ гэж үү? Чи даруйхан гэмшиж, өөрийгөө бага ч гэсэн мэдэх гэж оролдсон нь дээр. Ингэж чадахгүй бол гэртээ харьсан чинь дээр; ингэсэн нь дүр үзүүлж Бурханд үйлчлэл хийснээс чинь хавьгүй дээр. Чи саад болж, үймүүлэхгүй; байр сууриа мэдэж, сайн сайхан амьдарна—ингэсэн нь дээр биш гэж үү? Бас чи Бурханд тэрсэлсэн гэж шийтгүүлэхгүй!

Өмнөх: Шашны үйлчлэлээс ангижрах ёстой

Дараах: Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих