110 Бурханы ажлын гурван үе шатны дотоод түүх

1 Бурханы ажлын гурван үе шатны эхний ажлыг махбод биш, Сүнс шууд хийсэн. Харин Бурханы ажлын гурван үе шатны сүүлчийн ажлыг Сүнс шууд хийдэггүй, бие махбодтой болсон Бурхан хийдэг. Дундах үе шатны золин авралын ажлыг ч бас махбод дахь Бурхан хийсэн. Бүхий л удирдлагын ажлаас хамгийн чухал ажил нь хүнийг Сатаны нөлөөнөөс аврах явдал юм. Гол ажил нь завхарсан хүнийг бүрэн байлдан дагуулж, улмаар байлдан дагуулагдсан хүний Бурханыг хүндлэх анхдагч зүрх сэтгэлийг нь сэргээж, хэвийн хүний амьдрал буюу Бурханы бүтээлийн хэвийн амьдралтай болгох явдал юм. Энэ ажил чухал бөгөөд удирдлагын ажлын цөм нь билээ.

2 Бурханы ажлын энэ хоёр үе шат нь бүхий л удирдлагын ажилд нэн чухал учраас Бурхан үүнийг Өөрийн махбодын ялгамж чанараар гүйцэтгэдэг. Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажилгүйгээр удирдлагын бүхий л ажил зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас цаашгүй болох байсан гэж хэлж бараг болно. Энэ ажил чухал эсэх нь хүн төрөлхтний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдлын хэмжээ болон ажилд саад хийж байгаа байдалд нь үндэслэдэг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажилчны гүйцэтгэсэн ажлын шинж чанар болон чухал байдалд үндэслэн тогтоодог.

3 Ажлын үе шат бүрд ач холбогдол, үндэслэл бий. Тэдгээр нь үндэслэлгүй төсөөлөл биш, мөн тэдгээрийг дураараа гүйцэтгэдэг ч юм биш; тэдгээрт тодорхой мэргэн ухаан бий. Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн юм. Сүнсний ажил, эсвэл бие махбодтой болсон Бурханы ажил байх нь хамаагүй, тус бүрдээ Түүний ажлын төлөвлөгөөг агуулж байдаг. Тэр ул суурьгүй ажилладаггүй, бас ач холбогдолгүй ажил хийдэггүй. Сүнс шууд ажиллах үедээ Өөрийн гэсэн зорилготой байдаг бөгөөд ажиллахын тулд хүн болох үедээ (өөрөөр хэлбэл, гадаад бүрхүүлээ өөрчлөх үедээ) бүр ч зорилготой байдаг. Өөр яах гэж Тэр Өөрийн ялгамж чанарыг дуртайяа өөрчлөх юм бэ? Өөр яах гэж Тэр дуртайяа дорд үзэгдэж, хавчигдах хүн болох юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 109 Авралын ажил бүхэлдээ

Дараах: 111 Бурхан зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг удирдагч

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих