Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн үү?
I
Өнөөдөр Библи бол Бурхан ба Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс тэд Библийн бүх үгс нь зөвхөн Бурханы хэлсэн үгс бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Тэр ч бүү хэл, хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан ном нь бүгд хүнээр бичигдсэн боловч тэдэнд бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын бичлэг байсан гэж Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүмүүсийн буруу ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн бичлэг юм. Шинэ Гэрээний зарим захидал нь хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан;
II
Паулын захидлууд нь жишээлбэл хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд тэдгээр нь чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарын төлөөх сургамж, урамшууллын үгс байсан. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд нь тухайн хэдэн чуулганд зориулан бичигдсэн. Хүмүүст сургамжилж, эерэг нөлөө үзүүлсэн түүний хэлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба тэр Бурханыг төлөөлөөгүй. Хүмүүс хүний туршлагын бичлэг болон хүний захидлуудыг чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг мэтээр үзэх нь цадигаа алдсан ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас шинэчлэн найруулав