Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж энэ үү?
I
Нигүүлсэлд хүрсэн түвшин болон амар амгалангийн таашаалыг Бурханд итгэх итгэлийн бэлгэ тэмдэг, ерөөлийн эрэл хайгуулыг Бурханд итгэх итгэлийн үндэс гэж үздэг. Тун цөөхөн хүмүүс Бурханыг мэдэхээр эрж хайдаг, эсвэл өөрсдийн зан чанар дахь өөрчлөлтийг эрж хайдаг. Хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь Бурханаар өөрсдөдөө тохирох хүрэх газрыг өгүүлж, наран доорх бүх нигүүлслийг өөрсдөдөө өгүүлж, Бурханыг өөрсдийн зарц болгож, тэдэнтэй харилцах амар тайван, нөхөрсөг харилцаагаа хадгалахад Бурханыг хүргэж, тэдний хооронд хэзээ ч ямар нэгэн зөрчилдөөнгүй байхын төлөө байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх тэдний итгэл нь, Бурханаас тэдний бүх хэрэгцээг биелүүлэх амлалт өгч. Бурхан бол хаана ч, хэдийд ч хүмүүстэй сайхан харилцаатай байдаг үргэлжийн эелдэг зөөлөн Аврагч Есүс болохоор хэнийг ч шүүхгүй, хэнтэй ч харьцахгүй байхыг Бурханаас шаарддаг.
II
Тэд ичгүүргүйгээр Бурханаас аливаа зүйлийг үргэлж гуйдаг бөгөөд тэрслүү эсвэл дуулгавартай байх нь хамаагүй Бурхан зүгээр л бүх зүйлийг сохроор тэдэнд хайрлана. Тэд Бурханаас “өрөө” төлөхийг тасралтгүй шаарддаг бөгөөд Бурхан ямар ч эсэргүүцэлгүйгээр “өрөө төлж”, тэднээс ямар нэгэн зүйлийг авсан ч бай, үгүй ч бай Бурхан хоёр дахин ихийг “төлөх” ёстой байдаг. Тэр зөвхөн тэднээс хараат байж л чадна; Тэр хүмүүсийг дур зоргоороо зохион байгуулж чадахгүй, тэр ч бүү хэл Өөрийн хүссэнээр Өөрийнхөө эртний мэргэн ухаан болон зөвт зан чанарыг хүмүүст өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр илчилж чадахгүй. Тэд зүгээр л өөрсдийн нүглийг Бурханд улайх ба Бурхан зүгээр л тэдгээрийг өршөөж, үүнээс залхаж болохгүй бөгөөд энэ нь үүрд үргэлжилнэ. Тэд зүгээр л Бурханд тушааж, Бурхан зүгээр л дуулгавартай дагана. Та нар үргэлж ингэж итгэдэггүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас шинэчлэн найруулав