192  Өөрийг нь хайрладаг хүмүүсийг Бурхан сайшаадаг

I

Бурханыг хайрлагсад Түүнийг дуулгавартай дагаж,

Бурханы өмнө өдөр бүр амьдардаг.

Бурханы үгийн удирдамжийг олж авахад

амар амгалан, энх тайван, таашаал тэнд бий.

Бурханыг хайрладаг хүмүүс үнэнч шударга зүрх сэтгэлтэй;

үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлдэг.

Бурханы санаа зорилгыг тэд үнэхээр бодолцож үзэн,

Түүнийг хангалуун байлгах гэж үүргээ биелүүлдэг.

Өөрийг нь хайрладаг хүмүүсийг Бурхан ерөөдөг,

Түүний шүүлт, гэсгээлт үргэлж тэдэнтэй хамт байдаг.

Үнэнийг эрж хайн, гэрэлтүүлэлтийг олж авч,

завхарсан зан чанар нь цэвэрлэгддэг.

Бурханыг хайрлагсад зарчимч байж,

үзэл бодол, үйлдлээ үнэнд тулгуурладаг.

Дүрэм журам, дөнгө гэж үгүй;

тэд үнэнийг ойлгож, чөлөөлөгдсөн.


II

Бурханыг хайрладаг хүмүүс Бурханаас эмээдэг,

бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн авдаг.

Тэд эв найртайгаар хамтран ажиллаж, Бурханд үйлчилж,

бодит байдлыг амьдран харуулж, гэрчлэлтэй байдаг.

Бурханыг хайрлагсад Түүнд үнэнч байдаг;

шалгалт туулж буй тэдний итгэл нь бат байдаг.

Ирээдүй, хувь заяагаа тэд орхиж,

Төгс Хүчит Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг.

Бурханыг хайрлагсад үнэхээр аз жаргалтай байдаг,

шүүлтээр дамжуулан аврал хүртдэг.

Бурханы үгийг амиа болгон олж авч,

Бурханы нүүр царайн гэрэлд амьдардаг.

Бурханыг хайрлагсад Түүнийг шүтэн мөргөж,

зөвт, ариун байдлыг нь магтдаг.

Бурханыг хайрлагсад үнэнийг эзэмшдэг,

үүрд Бурханыг гэрчилж, Бурханыг алдаршуулна.

Өмнөх: 191  Бурханд хайртай хүний төрх

Дараах: 193  Бурханы хайр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих