262 Үнэнч шударга хүмүүс гэрэлд амьдардаг
I
Үнэнийг эрэлхийлэхийн тулд бид үнэнч шударга хүн байж, өөрсдийгөө ил харуулж, завхралаа задлан шинжилж зүрхлэх ёстой. Бусад хүн бидний талаар юу бодох нь хамаагүй, Бурханы өмнө амьдардаг зүрх сэтгэлтэй байх ёстой. Бид бүх зүйлээс үнэнийг эрж хайж, үнэнийг ойлгоод эрх чөлөөг мэдэрдэг. Үнэнийг хайрладаг, цэвэр ариун зүрх сэтгэлтэй хүмүүс Бурханы ерөөлийг хүртэж, үргэлж дүр эсгэгчид өөрсдийгөө л хорлодог. Яагаад үнэнч шударга хүн болж амьдрахаар шийдсэнийг минь чи асуудаг. Үнэнч шударга хүмүүс Бурханыг баярлуулдаг, аврагдаж, гэрэлд амьдарч чаддаг.
II
Үүргээ сайн гүйцэтгэхийн тулд бид үнэнч шударга хүн байж, бүх зүйлд Бурханы зүрх сэтгэлийг бодолцож, зарчимтай үйлдэх ёстой. Бид өөрсдийн ойлгодог үнэнийг хэрэгжүүлж, бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн авч, үүргээ хичээнгүйлэн, мэрийж биелүүлэх ёстой, Бурханд хааш яаш хандаж хэзээ ч болохгүй. Бид Бурханыг тайван байлгахын тулд үнэнийг эрэлхийлж, зүй ёсны үүргээ биелүүлж, Бурханы даалгаврыг эн тэргүүнд тавих ёстой. Бурхан бидэнд маш олон үнэнийг өгсөн байхад бид яаж Бурханы урмыг хугалж болох билээ? Бид үүргээ сайн гүйцэтгэж Бурханы хайрыг хариулах ёстой.
III
Бурханыг үнэхээр хайрлахын тулд бид үнэнч шударга хүн байх ёстой, Бурханаас юу ч шаардахгүй, Бурхантай наймаа хийхгүй. Бид ерөөгдсөн ч бай, золгүй явдалтай тулгарсан ч бай, Бурханы зохицуулалтыг туйлын дуулгавартай дагах ёстой. Бид үнэнийг хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагах юм бол Бурханы төлөө гэрчлэл хийж чадна. Шүүлт туулснаар бид ариусгагдаж, зан чанар маань өөрчлөгддөг. Бурханыг зүрх сэтгэлдээ хайрлаад би Бурханы төлөө амьдрахад бэлэн; үлдсэн бүх насаа би Бурханы төлөө зориулна. Үнэнч шударга хүмүүс өөрсдийгөө үнэхээр Бурханы төлөө зарлагадаж, үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы сайшаалыг хүртэж чадна.