307  Төгс Хүчит Бурхан намайг үнэхээр хайрладаг

I

Төгс Хүчит Бурхан намайг үнэхээр хайрладаг, би үүнийг мэдэрсэн. Өдөр бүр Бурхан үг хэлж, хүмүүсийг биечлэн усалж, хариулдаг. Бурханы үгийг идэж, ууж, таашаахад оюун санаа минь цэлмэж, нүд минь хурц болдог. Үнэнийг ойлгоод би сүнсээрээ чөлөөлөгдөж, Бурханы өмнө амьдардаг. Бурхан намайг хайрладаг, Бурханы хайр л намайг барьж авсан. Би бүхнийг хаяад Бурханыг дагасан, би үүргээ үнэнчээр гүйцэтгэж, Бурханы төлөө өөрийгөө зарлагаддаг; Амьдралын гэгээн замаар Бурханыг дагадаг.

II

Төгс Хүчит Бурхан намайг үнэхээр хайрладаг, би үүнийг мэдэрсэн. Бурханы үг хүмүүсийн завхарсан зан чанарыг ил болгож, шүүдэг. Өөрийгөө үнэхээр танин мэдээд зан чанар минь өөрчлөгддөг. Би хүний төрхийг амьдран харуулж, Бурханы сайшаалыг хүртэж, зүрх сэтгэл минь баясдаг. Би Бурханыг хайрладаг, би Бурханыг хайрладаг, Бурханы үг л намайг өөрчилсөн. Үнэн сэтгэлээ би Бурханд өргөн барина, Тэр юу ч зохицуулж, зохион байгуулсан бай, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагахаас өөр сонголт надад үгүй.

III

Төгс Хүчит Бурхан намайг үнэхээр хайрладаг, би үүнийг мэдэрсэн. Хавчлага, гай зовлонгийн үеэр Бурхан намайг хамгаалдаг. Бурханы үг намайг гэгээрүүлж, залж чиглүүлж, надад итгэл өгдөг. Би Бурханы санаа зорилгыг ойлгож, Бурханд цангинасан гэрчлэл хийдэг. Бурханыг дагаж, Бурханыг гэрчилдэг; энэ бол миний алхахыг хүсдэг зам. Миний зам хэчнээн бартаатай байсан ч урагш шамдахад Бурханы хайр намайг зоригжуулдаг. Би үхэн үхтлээ Бурханд үнэнч байж, Бурханыг хайрлаж, гэрчилнэ.

IV

Төгс Хүчит Бурхан намайг үнэхээр хайрладаг, би үүнийг мэдэрсэн. Бурханы даалгаврыг би ой тойндоо тогтооно, цаашид хойшлуулж болохгүй. Сайн мэдээ дэлгэрүүлж, Бурханыг гэрчлэх нь хамгаас яаралтай хэрэг; Түүнийг сэтгэл хангалуун байлгахаар Бурхантай идэвхтэй хамтран ажиллах ёстой. Би Бурханыг халамжилж, сэтгэл хангалуун байлгаж, хайрыг нь хариулах ёстой. Бурханы төлөө өөрийгөө зарлагадахын тулд бүх оршихуйгаа өргөж, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхээр чадах бүхнээ хийх ёстой, тийнхүү Бурхан аль болох хурдан алдаршиж чадна.

Өмнөх: 304  Би зөвхөн үнэнийг олж аваад, дахиж унамааргүй байна

Дараах: 335  Төгс Хүчит Бурхан минь, Тангүйгээр би амьдарч чадахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих