335 Төгс Хүчит Бурхан минь, Тангүйгээр би амьдарч чадахгүй
I
Бурхан бие махбодтой болж, хүмүүсийн дунд ирсэн.
Тэрээр үнэнийг илэрхийлж, бидэнд мөнх амийн замыг авчирсан.
Бид өдөр бүр Бурханы үгийг идэж, уудаг,
Хаанчлалын эрин үед шинэ амьдралаа эхлүүлдэг.
Бурханы үгийг уншаад бид үнэнийг ойлгож авдаг;
бүхнийг орхиод Төгс Хүчит Бурханыг дагадаг.
Бид Бурханы өмнө амьдардаг, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн.
Бидний зүрх сэтгэл баярлан хөөрч, зүйрлэшгүй сэтгэл ханамжийг мэдэрдэг.
Биднийг усалж, хангахаар Бурхан үгээ айлддаг.
Бид үнэнийг ойлгож, амь маань аажмаар өсдөг.
Үүргээ үнэнчээр биелүүлж, Бурханы зүрх сэтгэлийг хангадаг.
Бид цаг ямагт Бурханыг хайрлаж, гэрчилнэ.
Хүн Бурханы үггүйгээр амьдарч чадахгүй,
үнэнгүйгээр ч амьдарч чадахгүй.
Төгс Хүчит Бурхан хүнд үнэнийг хайрласан,
бүтээгдсэн хүн төрөлхтөн үүрд мөнхөд Бурханыг магтдаг.
II
Бурханы үг бидний завхралыг ил болгодог,
Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын хэрээр бид цэвэрлэгддэг.
Эцэст нь бид үнэнч шударга хүмүүсийн төрхийг амьдран харуулдаг.
Бурханаар авруулах нь үнэхээр агуу ерөөл.
Хавчлага, гай зовлонгоор дамжуулаад бид гэрчлэлдээ бат зогсдог;
диаволуудын хаан Сатанд өвдөг сөгдөж, буулт хийдэггүй.
Бид амиараа дэнчин тавьж, үхэн үхтлээ Бурханыг дагахаар тангарагладаг,
Бурханыг алдаршуулахын тулд хүчтэй, цангинасан гэрчлэл хийдэг.