56 Шүүлтийн ажил нь хүний ялзралыг цэвэрлэхийн төлөө юм

I

Хүнийг золин аврахаас өмнө,

түүний дотор Сатаны хор ихээр суусан.

Олон мянган жил өнгөрөхөд,

хүн маш их бузартаж,

дотор нь Бурханыг эсэргүүцэх

уг чанар тогтсон байдаг.

Тиймээс, хүнийг золин аврах нь өндөр үнээр

буцаан авсан золин авралаас цаашгүй байсан ч

уг чанарт нь нөлөөлдөг хорыг

салгаж хаяагүй юм.

Ингэж их бузартсан хүн Бурханд

үйлчлэхээсээ өмнө өөрчлөгдөх ёстой.

Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан,

өөрийнх нь дотор байдаг

бузар, завхарсан мөн чанараа

хүн бүрэн мэдэж аван

өөрийгөө бүрэн өөрчилж, цэвэр болно.

Ийм маягаар хүн Бурханы сэнтийн өмнө

буцан очих үнэ цэнтэй болж чадна.


II

Өнөөдрийн бүх ажил,

шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлтээр

хүн өөрчлөгдөн,

бүх завхралаа хаяж чадна,

ингэснээр ариусгагдана.

Одоогийн ажлын үе шат нь

аврал гэхээс илүү ариусгалтын ажил юм.

Мөн байлдан дагуулалтын ажил,

хүний авралын ажлын хоёр дахь үе шат,

шүүлтээр Бурхан хүнийг олж авдаг.

Цэвэршүүлж, шүүж, ил болгоход

үгийг ашигласнаар

хүний зүрх сэтгэл доторх

хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл

бүгд илчлэгдэн гарч ирдэг.

Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан,

өөрийнх нь дотор байдаг

бузар, завхарсан мөн чанараа

хүн бүрэн мэдэж аван

өөрийгөө бүрэн өөрчилж, цэвэр болно.

Ийм маягаар хүн Бурханы сэнтийн өмнө

буцан очих үнэ цэнтэй болж чадна.


III

Хүнийг золин аварч,

нүглийг нь уучилсан тухайд бол Бурхан үүнийг

тоодоггүй гэж үзэж болох ч

хүн махан биед амьдарч, нүгэлд урхидуулсаар,

нүгэл үйлдэхээ больж чаддаггүй.

Дахин дахин хүн завхарсан, сатанлаг зан чанараа

илчилсээр байх болно.

Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд,

шөнө нь нүглээ улайдаг.

Хэдийгээр нүглийн тахил үргэлж

хүний төлөө байдаг ч

хүнийг нүглээс аварч хэзээ ч чадахгүй.

Хүн завхарсан хэвээр байгаа тул авралын

хагас нь л гүйцсэн.

Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан,

өөрийнх нь дотор байдаг

бузар, завхарсан мөн чанараа

хүн бүрэн мэдэж аван

өөрийгөө бүрэн өөрчилж, цэвэр болно.

Ийм маягаар хүн Бурханы сэнтийн өмнө

буцан очих үнэ цэнтэй болж чадна.


Хүн нүглээ ухаарахад хэцүү байдаг;

уг чанарынхаа үндсийг ч харж чаддаггүй.

Үгийн шүүлтэд найдаж байж л хүн

энэ үр дүнд хүрч чадна.

Энэ үеэс эхлэн хүн ийм маягаар л

өөрчлөгдөж чадна.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4”-ѳѳс шинэчлэн найруулав

Өмнөх: 55 Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг үгээр шүүж, цэвэрлэдэг

Дараах: 57 Ариусахын тулд эцсийн өдрүүдийн Христийн шүүлтийг хүлээн ав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих