57 Ариусахын тулд эцсийн өдрүүдийн Христийн шүүлтийг хүлээн ав

I

Эцсийн өдрүүдэд Есүс бууж ирэхийг чи мэднэ,

гэхдээ чухам яаж бууж ирэх вэ?

Золин аврагдсан ч төгс болоогүй нүгэлтэн та нар

Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу?

Хуучин хэвээрээ боловч Есүсээр авруулсан чи

Бурханы авралын ачаар

нүгэлтэн гэж тооцогддоггүй.

Энэ нь чи нүгэлгүй гэсэн үг биш.

Огт өөрчлөгдөхгүй бол чи ариун байж чадах уу?

Нүглийн тахил болох гэж бус, золин аврагдагсдыг

бүрэн аврах гээд хоёр дахиа махбодтой болдог.

Иймээс уучлагдсан хүмүүс цэвэрлэгдэж,

нүглээс ангижирч,

зан чанараа өөрчлөн, Сатаны савраас мултраад

Бурханы сэнтийн өмнө эргэн ирнэ.

Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна.


II

Ариун бус, аминчхан, өөдгүй чи

Есүстэй бууж ирье гэвэл санасны гарз!

Бурханд итгэхдээ чи нэг алхмыг орхижээ:

Өөрчлөгдөлгүй зүгээр л золин аврагджээ.

Бурханы сэтгэлийн дагуу байлгах гээд

чамайг өөрчлөх, цэвэрлэх ажлыг Тэр Өөрөө хийх ёстой.

Нүглийн тахил болох гэж бус, золин аврагдагсдыг

бүрэн аврах гээд хоёр дахиа махбодтой болдог.

Иймээс уучлагдсан хүмүүс цэвэрлэгдэж,

нүглээс ангижирч,

зан чанараа өөрчлөн, Сатаны савраас мултраад

Бурханы сэнтийн өмнө эргэн ирнэ.

Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна.


III

Зүгээр л золин аврагдвал ариун байж чадахгүй,

Бурханы сайн ерөөлийг хуваалцахад тэнцэхгүй.

Яагаад гэвэл хүнийг өөрчилж, төгс болгох

Бурханы удирдлагын гол алхмыг чи орхигдуулжээ.

Иймээс золин аврагдсан нүгэлтэн чи

Бурханы өвийг хүртэж чадахгүй.

Нүглийн тахил болох гэж бус, золин аврагдагсдыг

бүрэн аврах гээд хоёр дахиа махбодтой болдог.

Иймээс уучлагдсан хүмүүс цэвэрлэгдэж,

нүглээс ангижирч,

зан чанараа өөрчлөн, Сатаны савраас мултраад

Бурханы сэнтийн өмнө эргэн ирнэ.

Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас шинэчлэн найруулав

Өмнөх: 56 Шүүлтийн ажил нь хүний ялзралыг цэвэрлэхийн төлөө юм

Дараах: 58 Хүний нүгэлт уг чанарыг өөрчлөхийн тулд юу хийж болох вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих