596 Чи үүргээ хадгалах ёстой

1 Хэрвээ хүмүүс ямар ч итгэлгүй байвал энэ замаар үргэлжлүүлэхэд амаргүй. Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй өчүүхэн ч нийцдэггүй гэдгийг хүн бүхэн одоо харж чадна. Бурхан хүний үзэлтэй огт нийцэхгүй маш олон үг айлдаж, маш их ажил хийсэн. Тиймээс хүмүүс аль хэдийн харсан зүйл болон туршлагаараа олж авсан зүйлдээ үнэнч байж чадах итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Бурхан хүмүүст юу хийдэг нь хамаагүй, тэд өөрсдийн эзэмшдэг зүйлийг баримталж, Бурханы өмнө чин сэтгэлтэй байж, эцсээ хүртэл Түүнд үнэнч хэвээр байх ёстой. Энэ бол хүн төрөлхтний үүрэг. Хүмүүс хийх ёстой зүйлээ баримтлах ёстой.

2 Бурханд итгэх итгэл нь Түүнд дуулгавартай байж, Түүний ажлыг туулахыг шаарддаг. Бурхан маш их ажил хийсэн—хүмүүсийн хувьд энэ нь бүгд төгс болголт, цэвэршүүлэлт, түүнээс ч илүүтэйгээр гэсгээлт гэж хэлж болох юм. Хүний үзэлтэй нийцсэн Бурханы ажлын нэг ч алхам байгаагүй; хүмүүсийн эдэлсэн зүйл бол Бурханы хатуу үг юм. Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой. Гэхдээ Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 595 Үүргээ биелүүлснээр л Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна

Дараах: 597 Үүргээ биелүүл, тэгвэл чи гэрчлэлд зогсоно

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих