944 Бурхан Өөрийн зөвт зан чанараар хүнийг оршин тогтнуулдаг

1 Бурхан уур хилэнгээ гаргах үед, ёрын муу хүчнүүд зогсож, ёрын муу зүйлс устгагддаг байхад зөв шударга болоод эерэг зүйлс Бурханы халамж, хамгаалалтыг эдэлж, үргэлжлүүлэх боломжтой болдог. Шударга бус, сөрөг, ёрын муу зүйлс нь шударга, эерэг зүйлсийн хэвийн үйл ажиллагаа болон хөгжлийг саатуулж, үймүүлж, сүйтгэдэг учраас Бурхан уур хилэнгээ гаргадаг. Бурханы уур хилэн нь байр суурь, ялгамж чанараа хамгаалах зорилготой байдаггүй, харин шударга, эерэг, үзэсгэлэнтэй, сайн сайхан зүйлсийн оршин тогтнолыг хамгаалж, хүн төрөлхтний хэвийн амьдрах хууль, дэг журмыг хамгаалах зорилготой юм. Энэ бол Бурханы уур хилэнгийн эх үндэс билээ. Бурханы уур хилэн бол Түүний зан чанарын маш зүй ёсны, байх л ёстой, жинхэнэ илрэл мөн. Түүний уур хилэнд ямар ч далд санаа байдаггүй, хүсэл, заль мэх, хорон санаа, хүчирхийлэл, муу муухай болоод завхарсан хүн төрөлхтний өөр бусад аливаа нийтлэг шинжийг байтугай хууран мэхлэлт, хуйвалдаан ч агуулдаггүй.

2 Бурхан Өөрийн уур хилэнг гаргахаасаа өмнө, бүх зүйлийн мөн чанарыг аль хэдийн тов тодорхой, бүрэн дүүрэн ухан ойлгож, тодорхой, үнэн зөв тодорхойлолт, дүгнэлтийг аль хэдийн боловсруулсан байдаг. Тиймээс бүх зүйлийг хийхдээ баримталдаг Бурханы зорилго нь Түүний хандлагатай адил тов тодорхой байдаг. Тэр мунгинуу, харалган, түргэн зантай, хайхрамжгүй биш, Тэр яавч зарчимгүй биш. Энэ бол Бурханы уур хилэнгийн бодитой тал, Бурханы уур хилэнгийн энэхүү бодитой талаас үүдэн хүн төрөлхтөн хэвийн оршин тогтнох болсон юм. Бурханы уур хилэнгүйгээр хүн төрөлхтөн хэвийн бус амьдрах нөхцөл рүү уруудаж, шударга, үзэсгэлэнтэй, сайн сайхан бүх зүйл устаж, оршин тогтнохоо болих байв. Бурханы уур хилэнгүйгээр бүтээгдсэн зүйлийн оршин тогтнох хууль, дэг журам эвдэгдэж, эсвэл бүр бүрэн сүйрэх байлаа.

3 Хүнийг бүтээснээс хойш Бурхан, хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд зөвт зан чанараа тасралтгүй ашигласан юм. Түүний зөвт зан чанар нь уур хилэн, сүр жавхланг агуулдаг учраас бүх ёрын муу хүн, зүйл, эд юмс болон хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг үймүүлж, хохироодог бүх зүйл Түүний уур хилэнгийн улмаас шийтгүүлж, хянуулж, устдаг. Сүүлийн хэдэн мянган жилийн туршид, хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд Бурханыг эсэргүүцэж, Сатаны хамсаатан, боол мэт авирладаг бүхий л төрлийн бузар, муу ёрын сүнснүүдийг цохин унагааж, устгахаар Бурхан зөвт зан чанараа тасралтгүй ашигласаар ирсэн. Тиймээс хүнийг аврах Бурханы ажил үргэлж Өөрийнх нь төлөвлөгөөний дагуу урагшилж байсан. Бурханы уур хилэн оршин тогтнодог учраас хүмүүсийн хамгийн зөв шударга үйл хэрэг хэзээ ч сүйрээгүй.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 943 Бурханы зан чанар өршөөнгүй, элбэрэлт, зөвт, сүр жавхлант билээ

Дараах: 945 Бурханы уур хилэнгийн бэлгэ тэмдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих