19 Хаанчлалын хаан ялгуусан билээ
1 Аянга зүүн зүгээс цахих үе нь бас Би үгээ айлдаж эхлэх яг тэр мөч бөгөөд—аянга цахих үед бүхий л дээд тэнгэр гэрэлтэж, бүх од хувирдаг. Бүх хүн төрөлхтөн ангилагдсан мэт байдаг. Зүүн зүгийн гэрлийн энэхүү цацрагийн туяан дор бүх хүн төрөлхтний анхдагч төрх илчлэгдэж, нүд нь гялбаж, яахаа мэддэггүй бөгөөд үзэшгүй муухай төрхөө яаж нуухаа бүр ч мэддэггүй. Бүх хүн гайхаж, бүгд хүлээсээр, бүгд харсаар байгаа; Миний гэрэл ирснээр бүгд өөрсдийн төрсөн өдөрт баярлахын сацуу өөрсдийн төрсөн өдрийг хараадаг. Зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөлийг тодорхой илэрхийлэх боломжгүй; өөрийгөө зэмлэсэн нулимс нь гол горхи үүсгэн, хүчтэй ширүүн урсгалд урсаж, нүд ирмэх төдийд ул мөргүй арилна.
2 Миний өдөр дахин нэг удаа хүн төрөлхтөнд ойртож ирэн, хүн төрөлхтнийг дахин нэгэнтээ сэрээж, хүн төрөлхтөнд шинээр эхлэх цэгийг өглөө. Миний зүрх цохилж, Миний зүрхний цохилтыг дагаад уулс баяртайгаар дэвхэрч, ус баярлан бүжиж, давлагаа хадан цохио мөргөнө. Миний зүрх сэтгэлд юу байгааг илэрхийлэхэд хэцүү. Би бүх бохир зүйлийг Өөрийн харцны дор үнс нурам болтол шатаахыг хүсдэг; бүх дуулгаваргүй хөвгүүдийг дахин хэзээ ч оршин тогтнуулалгүй, нүднийхээ өмнөөс арилгахыг хүсдэг. Би агуу улаан лууны аж төрдөг газарт шинэ эхлэлийг бий болгоод зогсоогүй, мөн орчлон ертөнц дээр шинэ ажил эхлүүлсэн. Удалгүй дэлхийн хаанчлалууд Миний хаанчлал болно; удалгүй Миний хаанчлалаас болж, мөн Би аль хэдийн ялалтад хүрч, ялгууснаар эргэн ирснээс болж газар дээрх хаанчлалууд оршин тогтнохоо үүрд болино.
“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “12-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав