1028 Амралт дахь амьдрал

1 Амралтад амьдарна гэдэг нь дайн дажингүй, бузар буртаггүй, ямарваа шударга бус байдал үлдээгүй амьдрал гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Сатаны үймээн, Сатаны завхралаас ангид, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагад өртдөггүй амьдрал; бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзэнд шүтэн мөргөдөг, тэнгэр газар тэр аяараа амар амгалан байдаг амьдрал юм—“хүмүүсийн амар тайван амьдрал” гэдгийн утга учир энэ. Бурхан амрах үед газар дээр зөв шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсны хүчний ямар ч халдлага байхаа больж, хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно—тэд Сатаны завхруулсан хүн төрөлхтөн байхаа болиод, харин Сатанаар завхруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс болно.

2 Хүн төрөлхтний амралтын өдөр ч бас Бурханы амралтын өдөр байх болно. Бурхан анхнаасаа амарч чадаагүйн улмаас биш, харин хүн төрөлхтөн амралтад орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан. Амралтад орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болих юм уу хөгжихөө болино гэсэн үг биш, Бурхан ажиллахаа больж, хүмүүс амьдрахаа болино гэсэн үг ч биш. Сатан устгагдаж, ёрын муу үйлд нь хамссан хорон санаатнууд шийтгүүлж, газрын хөрснөөс арчигдаж, Бурханд дайсагнагч бүх хүч оршихоо болих үе нь амралтад орохын тэмдэг байх болно.

3 Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна, Сатаны завхрал байхгүй, ямар ч зөв шударга бус зүйл тохиолдохгүй гэсэн үг. Хүмүүс Бурханы халамж дор газар дээр хэвийн амьдарна. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох нь хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдаж, хүмүүст хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн утгатай. Бурхан хүмүүс дээр үргэлжлүүлэн ажиллахаа болино, хүмүүс Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүмүүс ч байнга ийш тийш явахаа болино; Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 1027 Хүн төрөлхтөн амралтад орох үе

Дараах: 1029 Амийн усан гол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих