715 Энэ бол жинхэнэ хүний төрх

1 Бурханд итгэдэг хүн үнэнийг ойлгохоосоо өмнө Түүний үгээс олныг унших ёстой; үнэнийг ойлгосноор л хүн өөрийгөө мэдэж, таньж, ямар ялзарсан зан чанартай гэдгээ тод томруунаар харж чадах юм. Үнэнийг хэрэгжүүлж, Бурханы өмнө амьдрахын тулд хүн өөрийн махан биеэс урваж, өөрийн эрхэмлэдэг зүйл, хүсэл, сатанлаг зан чанарын эсрэг дайтах ёстой. Хэрвээ хүмүүс өөрсдийн сатанлаг зан чанарыг үнэнээсээ жигшиж, махан биеийн эрхэмлэдэг зүйлийг жинхэнээсээ үзэн ядвал, тэд үнэний дагуу ухамсартайгаар хэрэгжүүлж чадах бөгөөд үйлдэл нь цар хүрээ, хязгаартай зарчимч байна; эдгээр нь үнэнийг ойлгох замаар олж авсан үр нөлөө юм. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгохгүй бол урагшлах замгүй, үргэлж махан биедээ захирагдаж, хүлэгдэх болно.

2 Хүмүүс, амьдралын талаарх үзэл бодол, оршин тогтнолынх нь утга учир, үндэс суурь бүрмөсөн өөр болж, яс махандаа тултал өөрчлөгдөж, өөр хүн болох хүртлээ туршлагажих үед энэ нь гайхалтай байхгүй гэж үү? Энэ бол асар их өөрчлөлт, газар доргим өөрчлөлт билээ. Чи дэлхий ертөнцийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, мөнгө хөрөнгө, зугаа цэнгэл, эрх мэдэл болон алдар сууг сонирхохоо больж, эдгээрээс хялбархан татгалзаж чадах үедээ л хүний төрхтэй болно. Эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс ийм бүлэг байх болно; тэд үнэний төлөө, Бурханы төлөө, шударга зүйлийн төлөө амьдардаг. Энэ нь жинхэнэ хүний төрх юм.

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 714 Зан чанарын өөрчлөлттэй хүмүүс хүн шиг амьдарч чаддаг

Дараах: 716 Үнэнтэй хүмүүс л жинхэнэ амьдралыг амьдран харуулж чаддаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих