Бурханы үгээр амьдарч, зан чанараа өөрчил

I

Чи Бурханд найдсанаар өөрийн доторх бүх хүндрэлийг юун түрүүнд шийдвэрлэх ёстой. Доройтсон зан чанараа төгсгөл болгож, өөрийн нөхцөл байдлыг үнэхээр ойлгох чадвартай байж, аливааг хэрхэн хийх ёстойгоо мэддэг байх ёстой; ойлгохгүй байгаа зүйлээ үргэлжлүүлэн нөхөрлө. Өөрийгөө мэдэхгүй байна гэдэг хүлээн зөвшөөршгүй зүйл. Эхлээд өвчнөө илааршуул, тэгээд Миний үгийг илүү их идэж уун, Миний үгийг эргэцүүлэн тунгааж, Миний үгийн дагуу амьдар; гэртээ юм уу өөр газар байхаас үл хамааран Бурхан чиний дотор хүч чадал эзэмшихийг зөвшөөр. Махан бие хийгээд төрөлхийн чанараас татгалз. Өөрийн дотор Бурханы үгийг үргэлж ноёрхуул. Амь чинь өөрчлөгдөхгүй байна гэж санаа зовох шаардлагагүй; чиний зан чанар асар их өөрчлөгдсөн болохыг чи аажмаар мэдэрч эхэлнэ.

II

Тэгэхээр гол түлхүүр нь амь дээр төвлөрч, Миний үгийг илүү их идэж уун, Миний үгийг туулж, Миний үгийг мэдэж, Миний үгийг үнэхээр өөрийн амь болгох явдал юм—энэ бол гол зүйл. Бурханы үгээр амьдарч чадахгүй хүний амь төлөвшиж чадах уу? Чи цаг үргэлжид Миний үгээр амьдрах ёстой. Амьдрал дээр, Миний үг, биеэ авч явах дүрэм журам чинь байх ёстой. Аливаа зүйлийг ийм байдлаар хийвэл Бурхан баясдаг, харин өөр байдлаар хийвэл Бурхан үзэн яддаг гэдгийг энэ нь чамд мэдрүүлэх болно; аажимдаа чи зөв замаар алхаж эхэлнэ.


Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хорин хоёрдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: Чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах ёстой

Дараах: Ариун Сүнсний ажилтай байхын тулд залбиралдаа зүрх сэтгэлээсээ ярь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх