599 Үүргээ гүйцэтгэхийн төлөө амьдрах нь утга учиртай

1 Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс хамгийн ухаалаг. Хэдэн жилийн шүүлт, гэсгээлтийг туулсныхаа дараа тэд хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын зорилго, түүнчлэн хүн төрөлхтнийг Тэр удирдаж, аврахын нууцыг өөрийн мэдэлгүй ойлгож авдаг. Тэд Бурханы хүслийг ойлгож, Түүний дээд эрхийг мэдэж авдаг. Тэд тайван амьдарч, амьдрал нь баялаг, утга учиртай санагддаг. Бурхан чамд амьд явах боломж олгодог бөгөөд хэрэв чи Бурханы төлөө, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхийн төлөө амьдарч чаддаг бол утга учиртай амьдралаар амьдарч байгаа хэрэг. Хэрэв үнэнийг хүлээн авах ч үгүй, ойлгох ч үгүй, гагцхүү махан биеийн төлөө, сүнсгүй, амьд цогцсын амьдралаар амьдардаг бол амьдрал чинь ямар ч үнэ цэнгүй тул чи утга учиртай амьдралаар амьдрахгүй байгаа хэрэг.

2 Бүх хүн төрөлхтний дундаас та нар л Бурханы урьдчилан тодорхойлж, сонгосон хүмүүс билээ; та нар энэ эрин үед, агуу улаан лууны улсад төрсөн бөгөөд Тэр та нарт одоогийн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Бурхан та нарыг таалсан; Тэр та нарыг сонгосон. Энэ бол ерөөл билээ. Бурхан та нарыг таалж, Түүний төлөө өөрсдийгөө зарлагадаж, Бурханы гэр бүлд үүргээ гүйцэтгэх, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж, эрч хүчнийхээ тодорхой хэсгийг өргөх боломжийг та нарт олгодог. Энэ ерөөл биш гэж үү? Одоо та нар өдөр бүр Бурханд гэрчилж, Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхээр амьдарч болно; үүнийг Бурхан зөвшөөрдөг.

3 Бурхан та нарт ийм маягаар амьдарч, Түүний төлөө өөрсдийгөө зарлагадах энэ боломжийг олгож байна. Энэ бол утга учиртай зүйл билээ. Та нар энэ боломжийг нандигнаж, бахархал, хүндэтгэлийг мэдрэх ёстой. Энэ үүргийг энэ насандаа, ийм орчинд, ийм нөхцөлд гүйцэтгэх боломжтой байна гэдэг маш ховор боломж юм! Бурхан хүн төрөлхтний дундаас анхааралтай шилж, та нарыг сонгосон. Энэ бол та нарын боломж. Энэ бол та нарын хамгийн агуу ерөөл. Энэхүү ерөөл нь ариун хүмүүсийн эрин үе болоод үе дамжсан ерөөлөөс ч илүү агуу юм!

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 598 Бурханы ажиглалтыг бүх зүйл дээр хүлээн зөвшөөрөх ёстой

Дараах: 600 Хүний алхдаг замаас амжилт, бүтэлгүйтэл нь шалтгаалдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих