Бурханыг гэх тэмүүлэл
1
Бурханы явахыг хараад зүрх минь шархалдаг.
Урьдын хором мөч оюун санаанд тоглогдож, Бурханы сургаал чихэнд цуурайтдаг.
Бүү гунигла, бүү сэтгэлээ зовоо.
Салж явах мөчид маш олон сэтгэлийн үгээ би итгэж хэлэхийг хүсдэг.
Өө Бурхан минь! Хайрт Бурхан минь!
Хэзээ бид дахин уулзаж, хэзээ Таны сургаалыг дахин нэг удаа сонсох вэ?
2
Сэтгэлдээ харуусан би Бурханыг хүсэмжилдэг.
Маш олон гэм бурууг засаж залруулахад хэцүү, сэтгэлдээ би өртэй үлдлээ.
Бурханы үг намайг шүүж, тайтгаруулдаг.
Тэр намайг ахин дахин ятгаж, надад тэвчээртэйгээр заадаг; Түүний үг намайг алхам алхмаар урагш замчилдаг.
Өө Бурхан минь! Хайрт Бурхан минь!
Бидний зүрх Таныг мөрөөсөж, олны өмнө гарч ирэхэд тань угтан авдаг.
3
Би Бурханы нигүүлслийг мөрөөсөж, Түүнийг хүсэмжилдэг.
Асар их бэрхшээл, аюул дунд би Бурхантай хамт алхдаг; саад тотгор дунд Түүний хайрыг улам гүнзгий мэдэрдэг.
Ичгүүр болон нулимс, өвдөлт болон шаналал.
Бэрхшээл, цэвэршүүлэлт дунд Бурханы үг надтай хамт; би гэрчлэлдээ бат зогсдог, мөн Сатаныг ялсан.
Өө Бурхан минь! Хайрт Бурхан минь!
Та биднийг үргэлж харж хамгаалж байх болтугай, тэгвэл бид Таны хайрын тэвэрт амьдарна.
4
Хамт өнгөрүүлсэн цаг мөчийг яриад байвал дуусахгүй.
Гэсэн ч нулимс нүдийг бүрхэж, Бурханы захиасыг би үг дуугүй сэтгэлдээ санадаг.
Ертөнцийн зах хязгаар, далайн гүн рүү би явдаг.
Аян зам хэчнээн хүнд бэрх байлаа ч үүргээ гүйцэлдүүлэхдээ би замаас хазайх ёсгүй.
Өө Бурхан минь! Хайрт Бурхан минь!
Та бол үүрд бидний Бурхан, Таныг бид үүрд хайрлаж, үүрд Таных байх болно.