245 Насан туршдаа Бурханыг хайрлахыг л би хүснэ

1 Эзэнд би олон жил итгэсэн ч, нигүүлслийг нь эдлэхээс өөрийг мэдсэнгүй. Бурханыг үнэхээр хайрлаж байсангүй. Тэнгэрлэг хаанчлалын ерөөлөөр солихын тулд л ажиллаж, зовохоос өөрийг хийсэнгүй. Христийн суудлын өмнө шүүлтийг туулснаар л одоо би үнэнийг мэдлээ: Завхарсан хүн шүүлтээр л дамжин цэвэрлэгддэг; энэ нь Сатаны хүчнээс хүнийг аврахын төлөө байдаг, Гэвч Сатан намайг хэтэрхий гүн завхруулж, би мөс чанар, эрүүл ухаанаа алджээ. Бурханы нигүүлсэлд л шунасан би Түүний үгийг огт хэрэгжүүлдэггүй байжээ. Өөрийн зовлон, ажлыг би тэнгэрийн хаанчлал, мөнх амийн ерөөлөөр солихыг л хүссэн, харин Бурханы хүслийг огт хайхраагүй, Бурханы үгийн бодит байдлыг хэзээ ч амьдран харуулаагүй. Бурханд итгэдэг ч Түүнтэй наймаацсанаараа би Бурханыг хуурч, эсэргүүцэх гэж л оролдож байжээ.

2 Бурханы үгийн шүүлт, илчлэл л завхралын маань үнэнийг надад тодорхой харууллаа. Биеэ тоосон, ихэрхүү, овжин, зальхай, аминчхан, жигшүүртэй би хүнтэй огт төсгүй. Асар их завхарсан би Бурханы шүүлтийг туулаагүй бол Бурханыг яаж мэдэж, дуулгавартай дагах билээ? Бурханыг мэдэж, хүндлэхгүйгээр Түүний өмнө амьдрах үнэ цэнтэй байж яахан чадах билээ? Шүүлт, шалгалт, цэвэршүүлэлтээр би Бурханы хайр маш бодитойг мэдэрсэн. Асар их шаналсан ч гэлээ би завхарсан зан чанараа эцэст нь ариусгадаг. Бурханы зөвт, ариун байдлыг мэдээд, Бурханаас эмээх сэтгэлтэй болдог. Үүргээ гүйцэтгэж, үнэнийг хэрэгжүүлэхдээ би одоо хүний төрхийг амьдран харуулдаг! Бурханы шүүлт надад Бурхан бол зөвт, ариун гэдгийг мэдүүлсэн. Бурханы агуу авралыг би хүртсэн, тэгээд насан туршдаа Бурханыг хайрлахыг л би хүснэ.

Өмнөх: 244 Хүнийг гэх Бурханы аврал тун бодитой

Дараах: 246 Үнэнийг эрэлхийлэх нь л амь авчирч чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих