84 Бурханыг би улам их хайрламаар байна

I

Бурханыг би зүрхнийхээ угаас хайрладаг,

Түүнээс би хэзээ ч хагацахгүй.

Бурханы хайр сэтгэлийг минь уярааж,

буруу ойлголтыг минь ор мөргүй арилгасан.

Цаашдаа би Бурханд хэзээ ч гомдоллохгүй,

алдсан хайрыг буцаан олж авна.

Бурханыг би зүрхнийхээ гүнээс хайрладаг,

Түүнээс би хэзээ ч хагацахгүй.

Бурханы хайр маш бодитой,

харин миний хайр хязгаартайд би харамсдаг.


II

Хүмүүсийг Тэр бүрэн төгс болгохоор

бохир заваан энэ газарт ирж,

мөнх амийн замыг хүнд өгдөг.

Бүхий л зүрх сэтгэлээ Тэр хүн төрөлхтөнд өгдөг,

Түүний хайр хамгийн нандин, бас агуу.

Бэрхшээл бол юу ч биш, бүр ихийг би туулна.

Бурханыг хайрлах нь мөс чанарт зөвхөн түшиглэдэггүй.

Шалгалт гэж үгүй бол жинхэнэ хайр үгүй.

Бурханы хайр үнэхээр жинхэнэ, бас бодитой.

Бүхнийг золиосолсон ч би

Түүний хайрыг хүртэх гавьяагүй.


III

Бурханыг хайрлахын тулд үүргээ би биелүүлж,

сэтгэлийг нь тайтгаруулахын тулд

үнэнийг эрэлхийлэхийг л хүсдэг.

Бурханы сайхан сэтгэлийг сана, Түүний хайрыг,

Түүний захиасыг, гаргасан төлөвлөгөөг нь сана.

Бурхан намайг маш их өргөдөг, амиа өгөх байсан ч би

Түүний хайрыг хариулна.

Цаашдаа би Бурханд хэзээ ч гомдоллохгүй,

алдсан хайрыг буцаан олж авна.

Бурханыг би зүрхнийхээ гүнээс хайрладаг,

Түүнээс би хэзээ ч хагацахгүй.

Бурханы хайр маш бодитой,

харин миний хайр хязгаартайд би харамсдаг.

Бурханы зүрх сэтгэл, хайрыг би ойлгодог.

Бурханы хайр гүн гүнзгий, хүчтэйг би мэднэ.

Бурханыг би зүрхнийхээ гүнээс хайрладаг,

Түүнээс би хэзээ ч хагацахгүй.

Өмнөх: 83 Бурханы хайр

Дараах: 85 Ямар ч үед Та надтай хамт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих