Би Бурханыг мөнхөд хайрлана
Өө Бурхаан, үг тань намайг Тан руу хөтөлсөн.
Би Таны хаанчлалын сургалтыг өдөр шөнөгүй хүлээн авдаг.
Маш олон шалгалт, цэвэршүүлэлт, олон гай зовлон байна.
Олон удаа би нулимс асгаруулж, уй гашууд автсан.
Олон удаа би Сатаны урхинд унасан.
Гэвч Та хэзээ ч намайг орхиогүй.
Та намайг олон зүдгүүр дундуур хөтөлж, олон аюулаас авч гарсан.
Одоо би Та намайг хайрласаар байсныг мэдлээ.
Өө Бурхаан, Та намайг шинэ амьдрал руу хөтөлсөн.
Таны үгэнд баясаж, би Таны хүслийг ойлголоо.
Таны үг шүүн гэсгээж, миний ялзралыг ариусгадаг.
Шалгалтуудаас би Танд дуулгавартай байхыг суралцсан.
Таны үгэнд өсөж, би Таныг мэддэг болсон.
Би Таны гэрчлэл, алдрын төлөө үүргээ биелүүлэх хүсэлтэй.
Би Таныг цаг үргэлж хайрлана.
Ерөөгдөж хараагдахын алинд ч би Таны эрхээр байхдаа жаргалтай.
Би Танд чин хайраа өгье, Таныг хүлээлгэхгүй ээ.
Би Танд ариун хайраа өгье, Та миний хайрыг аваач.
Би Танд бүх хайраа өгье, Танд хайраа өгье.
Би Таныг цаг үргэлж хайрлана, Таныг сэтгэлийг хангах нь миний хүсэл билээ.