770 Хүн Бурханыг бүхий л зүрх сэтгэл, оюун санаа, бүх чадлаараа хайрладаг гэж Бурхан найддаг

1 Бурхан сонгогдсон хүмүүс дэх Өөрийн ажлыг бараг дуусгасан бөгөөд үүний дараа Тэр бүх хүний өмнө уур хилэнтэйгээр гарч ирнэ. Бурхан газар дээр янз бүрийн гай гамшиг бий болгосноор энэ ажил Бурханаар дамжин гүйцэтгэгдэх ёстой. Гэхдээ Бурхан огт гарч ирэхгүй. Энэ хугацаанд агуу улаан лууны үндэстэнд оршин суудаг бүхэн гай гамшиг амсана, энэ нь бас угаасаа газар дээрх чуулганыг багтаадаг. Энэ нь баримтууд гарч ирж байгаа үе бөгөөд иймээс үүнийг бүх хүн мэдэрч, хэн ч зугтаж чадахгүй. Үүнийг Бурхан урьдчилан тогтоосон. Учир нь гай гамшиг гарч ирсний улмаас хүмүүс өмнө нь юу хүлээж байгаа бол гэхээс өөрийг бодох чадваргүй болох ба гай гамшгийн дунд Бурханыг таашаах нь тэдэнд хэцүү байдаг. Тиймээс энэ гайхалтай цаг хугацаанд Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахыг хүмүүсээс хүсдэг, ингэснээр тэд боломжийг алдахгүй юм.

2 Энэ баримт улиран өнгөрөхөд Бурхан агуу улаан лууг бүрэн ялан дийлж, улмаар Бурханы ардуудын гэрчлэлийн ажил нь төгсгөл болсон байх болно; дараа нь Бурхан ажлын дараагийн алхмыг эхлүүлж, агуу улаан лууны орныг сүйрүүлж, эцэст нь орчлон ертөнц даяар хүмүүсийг уруу харуулж загалмайд цовдолно, үүний дараа Тэр бүх хүн төрөлхтнийг устгана—эдгээр нь Бурханы ажлын ирээдүйн алхмууд билээ. Тиймээс та нар энэхүү амар амгалан орчинд Бурханыг хайрлахаар оролдох ёстой. Хожим та нарт Бурханыг хайрлах ямар ч боломж байхгүй байх болно, учир нь махан биетэй байхдаа л хүмүүс Бурханыг хайрлах боломжтой байдаг; тэднийг өөр ертөнцөд амьдрах үед хэн ч Бурханыг хайрлах талаар ярихгүй. Энэ нь бүтээгдсэн зүйлийн хариуцлага биш гэж үү?

3 Иймээс амьдралынхаа өдрүүдэд та нар Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи энэ талаар ер нь бодож байсан уу? Чи үхсэнийхээ дараа л Бурханыг хайрлах гээд хүлээж байна уу? Энэ нь хоосон яриа биш гэж үү? Өнөөдөр яагаад чи Бурханыг хайрлахаар зорьдоггүй юм бэ? Та нар яг л амиа нандигнадаг шигээ Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, бүх оюун ухаанаараа, бүх хүч чадлаараа хайрлаж чадна гэж Бурхан найдаж байна. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү? Өөр хаанаас та нар амьдралын утга учрыг олох юм бэ? Чи маш сохор байгаа бус уу? Чи Бурханыг хайрлахад бэлэн байна уу? Тэгвэл чи юу хийх ёстой вэ? Бурханыг зоригтойгоор, бүхий л зүрх сэтгэлээрээ хайрла. Бурханы төгс болгодог бүх хүн Түүнийг үнэхээр хайрладаг эсэхийг хар, тэгвэл чи Бурханы хүслийг үнэхээр ойлгоно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд”-ын нууцын тухай тайлбар, 42-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 769 Бурханыг хайрладаг хүмүүст төгс болгуулах боломж бий

Дараах: 771 Өөрт нь хайртай хүмүүсийг Бурхан хамгаалдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих