285 Харамсалгүйгээр Бурханыг хайрлах дуу

1 Хаанчлалд хүрэх зам гэдэг сайн муу ээлжилсэн, бартаатай зам. Тоо томшгүй эрүү шүүлт, нулимсан дунд үхлээс амьдрал хүртэл байдаг. Бурханы удирдамж, хамгаалалтгүйгээр хэн өнөөг хүрч чадах байсан бэ? Эцсийн өдрүүдэд бид төрөхийг Бурхан захирч, төлөвлөсөн, бид Христийг дагадагтаа зол завшаантай. Бурхан Өөрийгөө даруусгаж, хүний Хүү болсон, тэгээд Тэр асар их доромжлол амссан. Бурхан асар их зовсон, Бурханыг хайрлахгүй бол би яаж хүн гэж дуудуулж чадах билээ?

2 Хэчнээн олон шалгалт, хэчнээн их зовлон байлаа ч, Бурханы үг замыг заадаг. Зүрх сэтгэл минь цухалдан уйлдаг боловч, Бурхан хайр татам гэдгийг би мэддэг. Хэчнээн их цэвэршүүлэлтийг би тууллаа ч, зовлон минь хэчнээн их байлаа ч, надад харамсал, гомдол гэж үгүй. Хүнийг гэх Бурханы хайранд хязгаар гэж үгүй. Үнэнийг Тэр тэдний амь болгодог. Бурханы үг маш нандин, Түүний зан чанар үнэхээр хайр татам. Бурханыг хайрлах замд орсон би Түүнийг дагаж, гэрчлэхдээ хэзээ ч харамсахгүй. Би сул дорой, сөрөг байж болох ч, нулимстай үедээ ч зүрх сэтгэл минь Бурханыг хайрласаар байдаг. Түүнд дахин уй гашуу учруулахгүйн тулд зовлонг би тэвчиж, Бурханд хайраа өгдөг. Гай зовлонд хатуужна гэдэг алтыг галаар шалгах мэт сайн; зүрх сэтгэлээ би яаж зориулахгүй байх билээ? Тэнгэрт хүрэх зам бэрх агаад бартаатай. Нулимс урсах боловч би Бурханыг улам гүн гүнзгий хайрлаж, ямар ч харамсал тээхгүй.

3 Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар, зүрх сэтгэл минь байлдан дагуулагдлаа. Шүүлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулсан ч, би амь олж авлаа. Бурхан үнэнийг өгдөг; би өөр юу хүсэх билээ? Христ бол үнэн гэдгийг би мэдсэн, эцсээ хүртэл Бурханыг дагахаар шийдсэн. Хүний төлөө Бурхан их зовлон туулдаг; Түүний нинжин сэтгэлийг хариулахад би бүх амьдралаа зориулах болтугай. Бурханыг хайрлахын тулд би бүхнээ зориулж, Түүнийг дагахын тулд амиа өгнө.

4 Үнэнч хүн байж, Бурханыг хайрлахаар эрэлхийлснээр Түүнтэй би нийцтэй байж чаддаг. Зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханыг хайрлаж, хүндэлснээр Түүний магтаалыг би лавтай хүртэнэ. Бурханы үгийн үнэнийг хэрэгжүүлбэл Бурхан намайг залж чиглүүлж, ерөөнө. Их гай зовлон, шалгалт, цэвэршүүлэлтээр завхарсан зан чанар минь цэвэрлэгддэг. Би Бурханыг хайрлана, шагналын тухай ярилгүй Бурханыг хангалуун байлгахыг хамгаас их хүснэ. Хэрвээ би Бурханыг мэдэж, үнэнийг олж авбал амьдрал минь хий дэмий болохгүй. Бурханы ажлыг туулж, Бурханы үйл хэргийг мэдэх үед зүрх сэтгэл минь асар их баясдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлтийг харсан би бүхий л амьдралынхаа турш Түүнд үйлчилмээр байна. Бурханыг хайрлая гэж л би гуйна; Түүнийг мэддэг болбол амиа өгөхөд би бэлэн байна. Бурханы магтаалыг хүртэхийн тулд гололт амсахад бэлэн байна. Бурханыг хайрлаж, Түүнд гэрчлэл хийнэ гэдэг үнэхээр алдар суутай билээ!

Өмнөх: 284 Бурханыг хайрлах замаар алхъя

Дараах: 286 Бурханыг хайрлах замд шантаршгүй зоригтой бай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих