235 Гэмшиж, бүхнийг шинээр эхлэх нь

I

Яагаад би сэрсэнгүй вэ?

Зүгээр л байр суурь, нэр төр эрж хайхад би бүхнээ зориулжээ.

Зөвхөн ажиллаж, номлоход төвлөрсөн ч Бурханы үгийг хэрэгжүүлж, туулсангүй.

Яагаад би сэрсэнгүй вэ?

Шагналын төлөө л би шаргуу ажилласан.

Ойворгон хүсэл, шаардлагаар дүүрсэн би үнэхээр аминч, жигшүүртэй байсан.

Бурханы үг намайг олонтоо дуудсан ч би хатуу зүрх гаргаж, хараагүй мэт царайлсан.

Зүрх сэтгэл минь аминч хүслээр дүүрсэн би Бурханы захиасыг яаж анхаарч чадах билээ?

Өө Бурхан минь! Үйлдэл минь Таныг гүн шархлуулжээ.

Таны өмнө амьдарч, хайрыг тань эдлэхээс би маш их ичиж байна.

Урьдын зүйлсийг дурсан санаж чадахгүй нь, бүгд миний тэрслүү, муухай байдал байсан.

Биеэ тоож, аархаж, дураараа, хөнгөмсөг байж, сатанлаг зан чанараа би зоргоор нь тавьсан.

Гэм буруу минь миний мөс чанарыг зовоодог,

Нүглээ улайхдаа би уйлдаг, алдсан цаг хугацаагаа яаж нөхөх билээ?


II

Шүүлтээр л дамжуулан би хоёр нүүртэй байснаа харж чадсан.

Үүрдийн хайрыг олон удаа амласан ч шалгалтын туршилтыг би тэсвэрлэж чадаагүй.

Шинэ хүн болох болно гээд

зөндөө олон удаа гэмшиж, залбирсан ч бүгд худал байсан.

Үнэнийг хэрэгжүүлэхгүй бол яваандаа илчлэгдэх болно гэдгээ

шүүлтээр л дамжуулан би ойлгосон.

Зовлон зүдүүр дунд би гүнээ гэмшиж,

гүн завхрал, хүн чанараар дутмаг байдлаа жигших болсон.

Бурханы өмнө унаад би харууслаар дүүрэн.

Бурханы сэтгэлийг тайтгаруулахын тулд би шинэ хүн болно.

Өө Бурхан минь! Үйлдэл минь Таныг гүн шархлуулжээ.

Таны өмнө амьдарч, хайрыг тань эдлэхээс би маш их ичиж байна;

Үүргээ сайн биелүүлэхэд зүрх сэтгэлээ зориулахыг л би хүснэ.

Таны гарт өөрийгөө даатгаж, зохицуулалт, захиралтыг тань дуулгавартай дагахыг хүснэ.

Үнэнийг хэрэгжүүлэх шийдвэрээ би гаргасан,

шүүлт, цэвэрлэлтийг тань хүлээн авч,

намайг гэх хайрыг тань хариулахын тулд үүргээ биелүүлэхээр шийдсэн!

Өмнөх: 234 Бурханы сэтгэлийг тайтгаруулахын тулд шинэ хүн болъё

Дараах: 236 Эцэст нь би хүний төрхийг амьдран харуулдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих