531 Хүнийг аврахад маш хэцүү
Насан туршдаа энэ замаар алхахаар төлөвлөн, амийг олж авч, Бурханыг ойлгож, эцэст нь Петрийнх шиг утга учиртай амьдралаар амьдрахаар эрэлхийлдэг хэн ч үгүй. Тийм болохоор зам зууртаа хүмүүс замаасаа хазайж, зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан газаргүй байдаг ба Ариун Сүнс тэдний дотор ажиллахаа больдог. Тэдний амсаж туулсан бүхэн, сонссон бүх номлол, дагагч байсан бүхий л он жилүүд—энэ бүхэн талаар өнгөрсөн байдаг. Энэ бол үнэхээр аюултай зүйл! Доош уруудахад амархан боловч зөв замаар алхаж, Петрийн алхсан замыг сонгоно гэдэг хэцүү. Ихэнх хүн мулгуу байдаг! Тэд зөв, буруу замыг ялган салгаж чаддаггүй. Маш олон номлол сонсож, Бурханы үгээс маш ихийг уншсаныхаа дараа тэд Тэр бол Бурхан гэдгийг мэддэг боловч Түүнд мөн л итгэдэггүй; энэ бол үнэн зам гэдгийг мэддэг ч үүгээр алхаж бас л чаддаггүй. Хүмүүст аврал авчрах хэчнээн хэцүү билээ!
“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ зөв замыг сонгох нь хамгийн чухал”-аас шинэчлэн найруулав