169 Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хэрэгтэй
1 Бурханы ажлын бай нь Сатаны сүнс, эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатаны завхралд өртсөн хүн учраас Бурхан махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие завхарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; түүнчлэн, хүн завхралын бай учраас Бурхан авралын ажлынхаа бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон юм. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах Нэгэн бол гагцхүү Бурхан билээ. Иймээс, ажлаа хийхийн тулд, Өөрийнхөө ажлыг илүү дээр үр дүнд хүргэхийн тулд Бурхан хүнтэй адил шинж чанартай махбод болох ёстой. Хүн махан биетэй, мөн нүглийг ялан дийлж, махан биеийг орхих чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан махбод болох ёстой.
2 Бурхан махбодоор ажиллах үедээ үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагддаг нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялагддаг нэгэн нь Түүнтэй дайсагнадаг Сатаны биелэл (мэдээж энэ нь ч бас хүн) бөгөөд эцэстээ аврагддаг нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Бурханы хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай бодитоор тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг, Өөртэй нь адилхан гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй, Сатанд хорлогдсон хүнийг аварч чадна. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, мөн Түүний авралын бай бол Өөрийнх нь бүтээсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм маягаар Түүний ажил хавьгүй илүү хялбар болдог. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чаддаг, түүнчлэн хүн төрөлхтнийг аварч чаддаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав