361 Бурханы эсрэг ов мэх хүний үйлд нэвт шингэсэн байдаг

1 Олон хүн Намайг үнэн голоосоо хайрлахыг хүсдэг боловч тэдний зүрх сэтгэл өөрсдийнх нь биш учраас өөрсдийгөө хянах аргагүй байдаг; олон хүн Миний өгсөн шалгалтыг туулангаа Намайг үнэхээр хайрладаг ч үнэхээр оршин байдаг гэдгийг минь ухаарах чадваргүй байдаг бөгөөд бодит оршин тогтнолоос минь болоод биш, ердөө л хоосон байдал дунд Намайг хайрладаг; олон хүн зүрх сэтгэлээ Миний өмнө дэлгээд, дараа нь зүрх сэтгэлдээ ямар ч анхаарал хандуулдаггүй, тиймээс боломж олдонгуут л Сатан тэдний зүрх сэтгэлийг булаан авдаг ба тэгээд тэд Намайг орхидог; Намайг үгээрээ хангахад олон хүн үнэн голоосоо Намайг хайрладаг ч Миний үгийг сүнсэндээ нандигнадаггүй, харин тэдгээрийг нийтийн өмч шиг хааш яаш ашиглаж, хүссэн үедээ ирсэн газар луу нь эргүүлээд шиддэг.

2 Хүн зовлон шаналал дунд Намайг хайж, шалгалтан дунд Намайг бишрэн хардаг. Амар тайван цаг үед тэр Намайг таашаадаг, аюул осол дунд Намайг үгүйсгэдэг, завгүй байх үедээ Намайг мартаж, завтай үедээ Миний төлөө хийсэн дүр үзүүлдэг—гэсэн ч хэзээ ч, хэн ч Намайг насан туршдаа хайрлаж байгаагүй. Хүн Миний өмнө чин үнэнч байгаасай гэж Би хүсдэг: Надад ямар нэгэн зүйл өгөхийг Би хүнээс шаарддаггүй, харин бүх хүн Намайг ноцтойгоор авч үзэж, Намайг аргалахын оронд хүний чин сэтгэлийг буцаан авчрах боломжийг Надад олгохыг л шаарддаг.

3 Миний гэгээрэл, гэрэлтүүлэлт болон хүчин чармайлтын минь үнэ цэн бүх хүнд шингэдэг, гэвч хүний үйлдэл болгоны үнэн бодит байдал ч бас бүх хүнд шингэж, Намайг хуурах тэдний хууран мэхлэлт ч шингэдэг. Би хүний ов заль болон бялдуучлалаас болж хэзээ ч будилаагүй, учир нь Би олон жилийн өмнө түүний мөн чанарыг ойлгож авсан юм. Түүний цусанд хэр их хольц байдгийг болон түүний чөмгөн дотор Сатаны хэр их хор байдгийг хэн мэдэх билээ? Хүн Сатаны учруулсан хор хөнөөлийг мэдрэхээ болих хүртлээ өдөр ирэх тусам үүнд дасдаг, тиймээс “эрүүл оршин тогтнох урлагийг” олж мэдэх ямар ч сонирхолгүй байдаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 21-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 360 Та нар үнэхээр Бурханы үгээр амьдардаг уу?

Дараах: 362 Бүтээгдсэн зүйл Өөрийг нь хуурахыг Бурхан зөвшөөрдөггүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих