299 Хүний зан чанар туйлын гутамшигтай болжээ

1 Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг.

2 Хүний зан чанар туйлын хэрцгий болж, эрүүл ухаан нь дээд зэргээр дүйнгэ болж, мөс чанар нь ёрын муу нэгэнд бүрмөсөн дэвслүүлээд хүний анхдагч мөс чанар байхаа аль эрт больсон. Хүн төрөлхтөнд маш их амь, нигүүлслийг хайрласных нь төлөө бие махбодтой болсон Бурханд хүн талархдаггүйгээр үл барам, өөрт нь үнэнийг өглөө гэж Бурханд дургүйцэх болсон; хүн үнэнийг өчүүхэн төдий ч сонирхдоггүй учраас л Бурханд дургүйцэх болсон. Хүн бие махбодтой болсон Бурханы төлөө амиа золиосолж чаддаггүйгээр үл барам, Бурханаас тус гуйхыг хичээж, өгсөн зүйлээсээ хэдэн арав дахин их хүү нэхдэг. Иймэрхүү мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс үүнийг том асуудал биш гэж үздэг бөгөөд Бурханы төлөө маш ихийг зарлагадсан байхад Бурхан өөрсдөд нь хэтэрхий багыг өгсөн гэж итгэсээр байдаг. Ийм хүн чанар, ийм мөс чанартайгаар та нар амь олж авахыг хүссэн хэвээр байж яаж чадна вэ? Та нар ямар жигшмээр өөдгүй амьтад вэ!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 298 Хүнийг Сатан завхруулсны хор уршгийн тухай үнэн

Дараах: 300 Ийм бохир газар амьдардаг хүмүүс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих