Хүний төрөлх ялгамж чанар ба үнэ цэн
I
Та нар шавар шавхайнаас салсан бөгөөд ямартай ч бузар заваан агаад Бурханы үзэн яддаг шаар шавхруунаас сонгогдсон. Та нар Сатанд харьяалагдаж байсан бөгөөд нэгэнтээ түүгээр гишгэлүүлж, гутаагдсан билээ. Тийм учраас та нарыг шавар шавхайнаас салсан гэж хэлсэн бөгөөд та нар ариун биш, харин ч Сатаны аль эрт мунхруулсан хүн-бус зүйлс юм. Энэ нь та нарт хамгийн их тохирох тодорхойлолт мөн. Та нар бол загас, сам хорхой зэрэг хорхой хүргэм олзтой харьцуулбал тогтоол ус, шавар шавхайнаас олдсон бохир заваан зүйлс юм, учир нь та нараас ямар ч таашаал гарган авч болдоггүй.
II
Та нар бол нийгмийн хамгийн доод давхаргын гишүүд, гахай нохойноос дор амьтад. Ний нуугүй ярихад та нарт ийм байдлаар хандах нь хэтрүүлэг, дэгсдүүлэг биш, харин ч асуудлыг хялбарчлах арга зам юм. Та нарт ийм байдлаар хандах нь үнэндээ та нарт хүндлэл үзүүлэх арга юм. Хүн болохын хувьд та нарын мэдлэг ухаан, үг яриа, зан авир болон амьдралын бүх зүйл—шавар шавхай доторх байр суурийг чинь оролцуулаад—бүгд та нарын ялгамж чанар “ер бусын” гэдгийг батлахад хангалттай.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний төрөлхийн ялгамж чанар болон үнэ цэнэ: тэр нь юу вэ?”-ээс шинэчлэн найруулав