378 Хүний уг чанар бол урвалт

1 Хүний уг чанар Миний мөн чанараас нэлээд өөр, учир нь хүний завхарсан уг чанар бүхэлдээ Сатанаас үүсэлтэй; хүний уг чанарыг Сатан боловсруулж, ялзруулсан юм. Өөрөөр хэлбэл, хүн Сатаны ёрын муу, үзэшгүй муухай байдлын нөлөөн дор амьдардаг. Хүн үнэний ертөнцөд юм уу ариун орчинд өсөж торнидоггүй, гэрэлд бүр ч амьдардаггүй. Тиймээс, ямар ч хүн төрөлхөөсөө уг чанар дотроо үнэнтэй байх боломжгүй, мөн Бурханаас эмээж, Бурханд дуулгавартай байх мөн чанартай төрж бүр ч чадахгүй. Эсрэгээрээ хүмүүс Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дуулгаваргүй, үнэнийг хайрладаггүй уг чанартай байдаг. Энэ уг чанар бол Миний ярихыг хүсэж байгаа асуудал—урвалт юм.

2 Хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс нь сүнс удаа дараа төрлөө олох явдал юм. Өөрөөр хэлбэл, хүний сүнс дахин төрлөө олоход хүн болгон махан бие бүхий хүний амийг олж авдаг. Хүний бие төрсний дараа, махан бие нь эцэстээ хязгаартаа хүртэл буюу сүнс бүрхүүлээ орхин явах сүүлчийн мөч хүртэл амь нь үргэлжилдэг. Энэ үйл явц нь хүний сүнс удаа дараа ирж, буцахын хэрээр ахин дахин давтагдаж, ийнхүү хүн төрөлхтний оршин тогтнолыг хадгалж байдаг. Махан биеийн амь нь бас хүний сүнсний амь бөгөөд хүний сүнс нь хүний махан биеийн оршин тогтнолыг дэмжиж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн нэг бүрийн амь сүнснээс ирдэг бөгөөд амь нь махан биед төрөлхөөсөө байдаггүй. Тиймээс хүний уг чанар махан биеэс бус, харин сүнснээс гаралтай.

3 Сатаны уруу таталт, гай зовлон, завхралыг хэрхэн туулснаа хүн бүрийн сүнс нь л мэддэг. Хүний махан бие эдгээрийг мэдэх аргагүй. Тиймээс, хүн төрөлхтөн өөрийн эрхгүй улам харанхуй, улам бузар, улам ёрын муу болж, харин хүн Бид хоёрын хоорондох зай улам ихсээд, хүн төрөлхтний хувьд амьдрал улам харанхуй болдог. Сатан хүн төрөлхтний сүнсийг атгаж байдаг тул мэдээж хүний махан биеийг ч бас эзлэн авсан. Ийм махан бие, ийм хүн төрөлхтөн яаж Бурханыг эсэргүүцэхгүй байж чадах юм бэ? Тэд Түүнтэй төрөлхөөсөө нийцэлтэй байж яаж чадах юм бэ? Сатан Надаас урвасан учраас Би түүнийг агаар луу доош хаясан. Тэгвэл хүмүүс яаж үүнээс ангижирч чадах юм бэ? Ийм учраас урвалт бол хүний уг чанар юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 377 Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүсийн үр дүн

Дараах: 379 Бурханаас урвах нь хүний төрөлх чанар юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих