673 Бурхан хүнийг шалгаж, цэвэршүүлдгийн утга учир

1 Цэвэршүүлэлтийн ажлын гол зорилго нь хүмүүсийн итгэлийг төгс болгох юм. Эцэст нь юунд хүрэх вэ гэхээр чи явахыг хүссэн ч явж чадахгүй, зарим хүн үлдсэн өчүүхэн найдвараа алдсан байсан ч гэсэн итгэсээр байж чадна, мөн хүмүүс хэтийн төлөвийнхөө төлөө ямар ч найдвар тээхээ болих юм. Зөвхөн энэ үед л Бурханы цэвэршүүлэлт дуусдаг. Амьдрал, үхлийн хооронд эргэлддэг үе шатанд хүн хүрээгүй л байгаа, тэд үхлийг үзээгүй учраас цэвэршүүлэлтийн явц хараахан дуусаагүй байна. Үйлчлэл үзүүлэгчийн шатанд байсан хүмүүс хүртэл дээд зэргээр цэвэршүүлэгдээгүй. Иов дээд зэргийн цэвэршүүлэлтийг туулсан, түүнд итгэж найдах юу ч байгаагүй. Хүмүүс ямар ч найдваргүй, итгэж найдах юу ч байхгүй болох хүртлээ цэвэршүүлэлтийг туулах ёстой—энэ л жинхэнэ цэвэршүүлэлт билээ. Чи Иовын шалгалтыг туулдаг, мөн нэгэн зэрэг Петрийн шалгалтыг туулдаг. Иовыг турших үед тэр гэрчлэлд зогсож, эцэст нь Ехова түүнд илчлэгдсэн. Гэрчлэлд зогссоны дараа л тэр Бурханы нүүр царайг харах эрхтэй болсон.

2 “Би бузар газар нутгаас нуугдаж, ариун хаанчлалд Өөрийгөө харуулдаг” гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь чи ариун байж, гэрчлэлд зогссон үед л Бурханы нүүр царайг харах нэр хүндтэй болж чадна гэсэн үг юм. Хэрэв чи Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй бол Түүний нүүр царайг харах нэр хүнд чамд байхгүй. Цэвэршүүлэлттэй тулгарахад ухарч няцан, Бурханы эсрэг гомдол гаргаж, ингэснээрээ Түүний төлөө гэрчлэлд зогсож чадалгүй, Сатаны доог тохуу болбол чи Бурханы илрэлтийг олж харахгүй. Хэрэв чи шалгалтын дунд өөрийн махан биеийг харааж, Бурханы эсрэг гомдоллолгүй, гомдоллож, үгээрээ нүгэл үйлдэлгүйгээр өөрийн махан биеийг жигшиж чадсан Иов шиг байвал гэрчлэлд зогсох болно. Цэвэршүүлэлтийг тодорхой хэмжээгээр туулсан ч Иов шиг хэвээр байж, Бурханы өмнө бүрэн дуулгавартай байж, Түүнээс өөр зүйл шаардахгүй, бас өөрийн үзэлгүй байж чадах аваас Бурхан чамд харагдана.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 672 Бурхан хүнийг шалгадаг нь хүнийг ариусгахын төлөө юм

Дараах: 674 Бурхан хүнийг төгс болгож, хайрлахын тулд бүхнийг хийдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих