672 Бурхан хүнийг шалгадаг нь хүнийг ариусгахын төлөө юм

1 Хүмүүс Бурханд итгэхдээ ирээдүйд ерөөл хүртэхээр эрж хайдаг; энэ нь тэдний итгэлийн зорилго юм. Бүх хүн ийм санаархал, найдлага тээдэг ч, тэдний уг чанар дахь завхралыг шалгалтаар дамжуулан шийдвэрлэх ёстой. Чи ямар талуудад ариусаагүй байна, тэр талаараа цэвэршүүлэгдэх ёстой—энэ бол Бурханы зохицуулалт юм. Бурхан чамд зориулсан орчныг бүрдүүлж, завхралыг чинь мэдүүлэхийн тулд чамайг хүчээр цэвэршүүлдэг. Эцэст нь чи үхэх байлаа ч гэсэн өөрийн явуулга, хүслийг орхиж, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хэмжээнд очдог. Хэрвээ хүмүүс хэдэн жилийн цэвэршүүлэлтгүй, мөн тодорхой хэмжээний зовлон туулаагүй бол өөрсдийн бодол болон зүрх сэтгэл дэх махан биеийн завхралын хүлээсээс ангижирч чадахгүй.

2 Сатаны хүлээсэнд автсаар байгаа аль ч тал бай, өөрийн гэсэн хүсэл, шаардлага агуулсаар байгаа аль ч тал бай, эдгээр нь чиний зовох ёстой талууд юм. Зовлонгоор л дамжуулан сургамж авч чадна, өөрөөр хэлбэл, үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгож чадна. Үнэн хэрэгтээ зовлонт шалгалтыг туулснаар олон үнэнийг ойлгодог. Тав тухтай, амар тайван орчинд, эсвэл орчин нөхцөл таатай байх үед хэн ч Бурханы хүслийг ухан ойлгож, Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг танин мэдэж, Бурханы зөвт зан чанарыг ухаарч чадахгүй. Тэгэх боломжгүй!

“Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 671 Шалгалтаар гэрчлэлд зогсвол Бурханд чамд харагдана

Дараах: 673 Бурхан хүнийг шалгаж, цэвэршүүлдгийн утга учир

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих